Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Иран улс дайн хийхгүй

  Б.Оюун 2019-05-20 397

Иран улс бүс нутагт ямар ч дайн тулаан явуулахгүй. Хэнтэй ч сөргөлдөн дайтах бодолгүй байна...Энэ талаар Ираны гадаад хэргийн сайд Жавад Зарим IRNA мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Мохаммад Жавад Зариф энэ талаар хийсэн мэдэгдэлдээ: -Бид ямар ч дайн тулаан болохгүй гэдэгт итгэлтэй байна. Учир нь бид ямар ч дайн хийх хүсэлгүй байна. Бидэнд энэ талаар ямар ч санаа бодол алга байна. Биднийг бүс нутагт дайн өдүүлэх гэж байгаа мэтээр ойлгож байгаа бол энэ ташаа ойлголт гэдгийг хэлэхийг хүсч байна гэжээ.

Тэгвэл Ираны гадаад хэргийн сайдын мэдэгдлээс өмнө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп улсынхаа батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанаханд Иран улстай ямарваа дайн өдүүлэхийг, дайн тулаан хийхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлжээ.

Харин энэхүү мэдэгдлээс өмнө өнгөрсөн лхагва гарагт АНУ, Исламын БН улсын зүгээс тодорхой хэмжээний аюул заналхийлэл ажиглагдаж байгаа учраас Багдад болон Иракийн өөр бусад хотуудаас АНУ-ын дипломат ажилтнуудаа нүүлгэн шилжүүлж, Персийн булангийн бүс нутаг руу Америкийн тал цэргийн хөлөг онгоц, бусад хүчээ төвлөрүүлж эхэлсэн талаар мэдээлэл тарсан байна.

Иран улс олон улсын цөмийн гэрээний зарим зүйл заалтаас гарч, цаашид дагаж мөрдөхгүй гэдгээ илэрхийлсэн нь жилийн өмнө Тегераны цөмийн гэрээнээс нэг талт байдлаар гарсан Вашингтон-Тегераны харилцааг хурцдахад хүргэсэн гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө