Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Эмч нар Сүрьеэгийн халдвар авсан хүүхдүүдэд үзлэг хийж, эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч байна

  Т.Бадамханд 2019-05-16 818

15 дугаар сургуулийн 38 сурагч, нэг багш сүрьеэгээр өвчилсөн байсан нь илрүүлэг шинжилгээгээр тогтоогдсон. Тэгвэл мөн урьдчилан сэргийлэх үзлэгээр Нийслэлийн 97 дугаар сургуулийн 70 сурагч халдвар авсан нь тогтоогдсон бол Төв аймгийн Сүмбэр сумын сургуулийн зургаан хүүхэд сүрьеэгээр өвчилснийг илрүүлээд байна. Өнгөрсөн хугацаанд нэгдсэн журмаар иргэдийг үзлэгт хамруулж, сүрьеэгийн халдвар авсан болон өвчилсөн зэргийг тогтоох боломжгүй байсныг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлснээр сүрьеэгийн халдвараар өвчлөхөөс урьдчилан сэргийлж байгаа юм байна.

Сүрьеэгийн халдвар авсан хүн сүрьеэгийн вирусыг хэдэн ч жил тээж явах боломжтой байдаг юм байна. Биеийн дархлаа муудаж, өвчилсөн тохиолдолд тухайн вирус идэвхжиж сүрьеэгээр өвчилдөг гэдгийг мэргэжлийн эмч нар тайлбарлалаа.  Тухайлбал 15 дугаар сургуулийн 500 гаруй хүүхэд халдвар авсан ч өвчилсөн 38 хүүхэд байгаа юм байна. сүрьеэгээр өвчлөөд байгаа ЕБС-ийн сурагчдад сүрьеэгийн эм гаж нөлөөтэй гэх мэдээлэл олон нийтийн дунд яваад байгаа. Энд Эрүүл мэндийн дэд сайд ингэж хариуллаа.

Сүрьеэгээр өвчлөөд байгаа 38 сурагчид шаардлагатай эмчилгээг хийж эхлээд байгааг ХУД-ийн эрүүл мэндийн төвийн эмч хэлж байна.

Одоогоор 15 дугаар сургуулийн сүрьеэгийн халдвар авсан сурагчид эмчийн нарийвчилсан үзлэгт орж, эмч нар эцэг эхчүүдэд нь өвчлөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байгаа юм байна.

  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө