Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Путин, Майк Помпеог Сочид хүлээн авч уулзжээ

  Б.Оюун 2019-05-15 209

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Сочи хотноо АНУ-ын төр.н. б. дарга Майк Помпеог хүлээн авч уулзжээ. Кремлийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлж байгаагаар  АНУ-ын төрийн тэргүүн Оросын хамтрагчтайгаа уулзаж, хоёр улсын харилцаанд үүсээд байгаа асуудлаар хэлэлцэх хүсэл эрмэлзэлтэй байгааг дэмжиж байгаа юм. Майк Помпео Оросод айлчлах үеэрээ Оросын хамтрагч Сергей Лавровтой уулзан, хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргах, өмнөө тулгамдаад байгаа асуудлаар нээлттэй хэлэлцэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.  

ОХУ-ын ерөнхийлөгч Америкийн гадаад хэргийн сайдыг Сочид хүлээн авч уулзсан ч ажиглагчдын тэмдэглэж байгаагаар энэ уулзалтаас тодорхой үр дүн гараагүй байна. Учир нь Путин болон Майк Помпео нарын уулзалт албан ёсны гэхээс илүүтэй билгэдлийн маягаар болж, талууд уулзалтын үеэр Москва-Вашингтоны хоорондын харилцаан дахь тулгамдсан сэдвүүд болох Украины асуудал, Орос дахь хүний эрхийн сэдэв, мөн Майкл Калвигийн хэрэг гэхчлэн олон нийтийн зүгээс анхаарал татаж байгаа нэг ч сэдвийг хөндөөгүй байна.

АНУ-ын төр.н.б. дарга Майк Помпеогийн хувьд түүний ОХУ-д хийсэн анхны ажлын айлчлал ердөө нэг хоног хүрэхгүй хугацаанд үргэлжилж, тэрээр ОХУ-ын хамтрагч Сергей Лавровтай 3 цагийн уулзалт хийж, улмаар түүнийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хүлээн авч уулзан, ердөө хагас цаг нүүр тулан уулзсан байна.

Сүүлд Сочид хийсэн энэ уулзалтынхаа талаар Майк Помпео өөрийн твиттер хуудсан дээрээ: -Өнөөдрийн уулзалт найрсаг уур амьсгалд болж өнгөрлөө. АНУ ч, ОХУ ч урьд нь аливаа олон улсын анхаарал татсан асуудалд өөр өөрийн байр суурийг баримтлан хатуу зогссоор ирсэн. Тэгвэл бид энэ удаад Москва-Вашингтоны харилцааг нааштайгаар эргүүлж, аливаа асуудалд хандах өнцөг, байр сууриа өөрчлөхөд уриаллаа...гэжээ.

Сочи хотноо болсон Америк- Оросын уулзалтад түүнчлэн Оросын сөрөг тагнуулын албаны дарга Сергей Нарышкин, ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков зэрэг албаны хүмүүс байлцсан бол Америкийн талаас ОХУ дахь бүрэн эрхт элчин сайд Жон Ханстман, Сирийн асуудлаарх Америкийн тусгай төлөөлөгч Жеймс Жеффри, АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын орлогч Филип Рикер нар байлцсан байна. Ушаковын сүүлд сэтгүүлчдэд мэдээлснээр Сочигийн уулзалтын үеэр талууд  Япон улсад болох Их Хорийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ болон АНУ-ын төрийн тэргүүн нарын нүүр тулсан дээд уулзалтыг зохион байгуулах асуудлын талаар хөндөн хэлэлцсэн байна.

Сочигийн уулзалтын өмнө ОХУ-ын тэргүүн Владимир Путин саяхны АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн утасны ярианы талаар дурьдаж, Трамп цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг сэргээх хүсэл зорилготой байгааг ажигласан талаар дурьдсан байна. Помпео энэ мэдэгдлийн хариуд ОХУ, АНУ-ын талууд Умард Солонгосын цөмийн асуудал, Солонгосын хойгийн стратегийн тогтвортой байдлыг дэмжих тал дээр цаашид байр сууриа нэгтгэн, хамтран ажиллах боломжтой гэж харж байгаагаа илэрхийлжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө