Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Жо Байден 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

  Б.Оюун 2019-04-26 378

АНУ-ын Ардчилсан намын гишүүн, сенатч, ерөнхийлөгч асан Барак Обамагийн засгийн газарт улсынхаа дэд ерөнхийлөгчөөр хоёронтаа сонгогдон ажиллаж байсан хашир туршлагатай улс төрч Жо Байден ирэх 2020 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөнө гэдгээ мэдэгджээ.

Америкийн Делавер мужийг төлөөлөн сенатад 30 жил сууж байгаа туршлагатай улс төрч ирэх ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трампын эсрэг нэрээ дэвшүүлэн өрсөлдөх болно гэдгээ албан ёсоор мэдэгджээ. 

Жо Байден ирэх ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөх хүсэлтэй байгаагаа YouTube болон твиттер хуудсаараа олон түмэнд хүргэсэн видео мэдэгдлээрээ дамжуулан мэдэгджээ. Тэрээр мэдэгдэлдээ:

Image result for Biden: Charlottesville violence key to 2020 run

-Бидний өмнө улс орны маань цаашдын хувь заяатай холбоотой чухал сонголт хүлээж байна. Бидний үеийн үед бүтээн байгуулсан хүчирхэг Америк орны олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гол билгэдэл бол Ардчилал... Тийм учраас би өнөөдөр өөрийн нэрийг ирэх 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байна... гэжээ.

АНУ-ын ерөнхийлөгчийн дараагийн сонгууль 2020 оны 11-р сарын 3-нд болох учиртай юм. Тэгвэл ирэх сонгуульд АНУ-ын одоогийн төрийн тэргүүн Дональд Трамп Бүгд Найрамдах намаас хоёр дахиа улиран өрсөлдөх хүсэл эрмэлзэлтэй байгаа юм.

АНУ-ын ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх хүсэлтэй байгаагаар ахмад туршлагатай улс төрчдөөс гадна шинэ залуу улс төрчид ч илэрхийлж байгаа. Тэдний дотор Индиана хотын захирагч Пит Буттижичийг нэрлэж болно. Түүнчлэн ахмад улс төрчдөөс нэртэй сенатч Берни Сандерс мөн нэр дэвшин өрсөлдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа юм. Тэрээр 2016 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх Ардчилсан намын сунгаанд оролцож, нам нэгт улс төрч Хиллари Клинтонд ялагдаж байсан юм.

Түүнчлэн Ардчилсан намаас Берни Сандерстай хамт нэр дэвшихээр Жо Байден ийнхүү албан мэдэгдлээ хийсэн байна. Энэ жил 76 настай улс төрч ирэх ерөнхийлөгчийн сонгуульд өөрөөсөө дутахгүй туршлагатай, үеийнхээ ахмад улс төрчтэй нам дотроо өрсөлдөх нь гарцаагүй боллоо.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө