Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЕХ болон Япон улсын дээд уулзалт Брюссельд боллоо

  Б.Оюун 2019-04-26 269

 ЕХ, Ази тивийн хөгжингүй улс орон болох арлын Япон улстай харилцаагаа тэлэх сонирхолтой байна. Энэ асуудлаар Брюссель хотноо ЕХ болон Японы хамтарсан дээд хэмжээний уулзалт болж байгаа юм.

Уулзалтад Японы ерөнхий сайд Шинзо Абэ тэргүүтэй арлын энэ улсын өндөр албаны төлөөлөгчид оролцохоор Брюсселийг зорьж, ЕХ-ны удирдлага мөн бүрэн бүрэлдэхүүнээрээ дээд уулзалтад оролцож байна.

Image result for Саммит Япония-ЕС в Брюсселе

Брюссельд ажлаа эхэлсэн хоёр талын хамтарсан дээд хэмжээний уулзалтын үеэр ЕХ болон Японы харилцааг шинэ түвшинд гарган хөгжүүлж, цаашид илүү нягт харилцаа холбоо тогтоох хүсэл зорилготой байгаагаа талууд илэрхийлсэн байна.  ЕХ, Японы талууд ийнхүү харилцаагаа эргэн харж, илүү ойртуулах хүсэл эрмэлзэлтэй байгааг ажиглагчид АНУ-аас бусад улс орны эсрэг баримталж байгаа бодлого, тэр дундаа Цагаан ордны тэргүүн Дональд Трампын дэвшүүлсэн “Америк юуны түрүүнд!” гэсэн зарчмын эсрэг авч байгаа арга хэмжээ гэж үзэж байна. Шинжээчид, ажиглагчдын дүгнэж байгаагаар Вашингтоны зүгээс ийм дарамт шахалт ирээгүй бол ЕХ болон Японы талууд өнгөрсөн оны 7-р сард гарын үсэг зурж баталгаажуулсан чөлөөт худалдааны тухай гэрээ байгуулахгүй байсан гэнэ.

ЕХ-ны зөвлөлийн тэргүүн Дональд Туск:

-“Ердөө 2-хон сарын өмнө бидний харилцаа өөр түвшинд байсан бол ЕХ болон Японы хооронд эдийн засгийн харилцааг бэхжүүлэх гэрээг хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээр бидний харилцаа улам бүр тэлж, өргөжих боломж бүрдлээ. Бид харилцаагаа шинэ түвшинд гаргаснаар амьдралын хэв маяг, чанарт томоохон өөрчлөлт авчрах болно”... гэдгийг тэмдэглэн хэлжээ.

ЕХ болон Японы хооронд байгуулсан худалдааны гэрээ хэлцэл буюу чөлөөт худалдааны талаарх гэрээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засгийн газраас мөрдөж байгаа үндэсний протекционизмын бодлогыг сөрсөн алхам болжээ. Ингэснээр шинээр байгуулагдаж байгаа худалдааны чөлөөт бүс буюу ЕХ-Японы хамтарсан чөлөөт худалдааны бүс нь дэлхийн нийт ДНБ-ийн 3/1%-ийг эзэлсэн томоохон нэгдэл болох нь гарцаагүй болж байна.

Image result for Саммит Япония-ЕС в Брюсселе

Талууд Брюссельд хийсэн уулзалтынхаа үеэр маш өргөн хүрээнд хамтын ажиллагаагаа тэлж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх, тогтвортой эрчим хүчний нийлүүлэлт гэхчлэн өргөн хүрээний асуудлуудыг багтаасан байна.

Японы засгийн газрын албаны төлөөлөгч Такеши Осуга:

Брюссельд болсон уулзалт нь ЕХ болон Японы талууд стратегийн хамтын ажиллагаагаа бүх талаар хөгжүүлж, эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хууль эрхзүй зэрэг үнэт зүйлүүдийг орхигдуулалгүй багтаасан үр дүнтэй яриа хэлэлцээр хийж, хамтын гэрээ байгууллаа гэдгийг онцлон хэлсэн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө