Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Амьдралд нийцээгүй олон заалтыг зөрчлийн хуулинд оруулж  иргэдийг торгож байна

  Ч.Доржбат 2019-04-20 1860

Зөрчлийн тухай хуулийн зарим нэг зүйл заалт зөвхөн иргэдийг торгоход чиглэж байгааг малчид хэлж байна. Тухайлбал зөрчлийн тухай хуулийн 13.5-д "тусгайлан бэлтгэсэн төвлөрсөн цэгээс өөр газарт мал, мах бэлтгэсэн бол хүнийг 150 мянга төгрөгөөр,  аж ахуй нэгжийг 1.5 саяар торгоно гэж заажээ. Гэтэл манай улсын ихэнх  сумдад Мал нядалгааны цэг байхгүй байгаа юм. Хуулийн энэ заалтаас болж малчид, хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй цагдаагийн алба хаагч хоёрын хооронд маргаан үүсч байна.

Ядаж бүх сумандаа мал нядалгааны зориулалтын цэгтэй болгочхоод энэ хуулийн заалтыг зөрчлийн хуулинд оруулсан бол өөр  гэдгийг малчид хэлж байна. Гэтэл ямар ч судалгаагүй зөвхөн иргэдийг торгох үүднээс л дээрх заалтыг Зөрчлийн тухай хуулинд оруулсан байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Хуулийн дээрх заалтаас болж хэдэн малаа гэрийнхээ гадаа төхөөрч аваад сум орж хэдэн төгрөг болгох гэж яваа малчид цагдаа нарт  торгуулж байна.  Энд байгаа цагдаагийн буруу байхгүй, малаа хотондоо нядалсан малчинд буруу байхгүй. Гагцхүү бий болоогүй зүйлийг хуульчилсан хүмүүст алдаа байгааг малчид хэлж байна

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө