Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ц.Даваасүрэн: Манай сэргээгдэх эрчим хүчний үнэ дэлхийд хамгийн өндөрт тооцогдож байна

  М.Ариунжаргал 2019-04-20 971

Манай улсад эрчим хүчний үнэ тариф харилцан адилгүй байдаг. Төр эрчим хүчний салбарыг зохицуулахаа больж, зах зээлийнхээ журмаар ажиллах эрх зүйн орчин бүрдүүлээд олон жил өнгөрч байна. Хэдийгээр салбар биеэ дааж байгаа боловч цахилгааны тариф зарим газар хэт өндөр, зарим газар хямд байгааг салбарын сайд Даваасүрэн хэллээ. Тийм учраас хуулийн өөрчлөлт зайлшгүй шаардлагатай болсныг онцолж байна. 

Манай улс эрчим хүчээ дотоодоо бүрэн хангах зорилгоор сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станцууд барьсаар байгаа. Гэвч баригдах тоолонд үнэ хямдрах биш өссөөр байгааг эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлж байна. Зах зээлийнхээ журмаар ажиллаж байгаа ч  ашиг орлоготой байхын тулд үнээ өндөр тогтоохоос өөр аргагүй байгааг онцоллоо.

Өнөөдөр манай улсад мөрдөгдөж байгаа сэргээгдэх эрчим хүчний үнэ дэлхийд хамгийн өндөрт тооцогдох болсэн гэдгийг ч хэлж байна. Харин судалгаагаар цахилгааны тарифыг хоёр дахин бууруулах боломж байгаа гэж гарсан тул сэргээгдэх эрчим хүчний тухай хууриас эхлээд  зарим зохицуулалтыг яаралтай хийхээр төлөвлөжээ.

Цахилгааны үнэ тарифыг эрчим хүчний зохицуулах хороо хянадаг. Таван хүний бүрэлдхүүнтэйгээр ажиллаж үнэ тарифын хэлбэлзэлийг тогтоодог байна. Төрийн зохицуулалтгүй явж байгаа цахилгааны тарифыг бууруулах чиглэлд хуулийн төсөл боловсруулагдсан байгааг салбарын сайд онцолж яаралтай хэлэлцэх нь зүйтэйг хэлж байна

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө