Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өнөөдөр С.Зориг агсаны мэндэлсэн өдөр тохиож байна

  Т.Бадамханд 2019-04-20 800

Өнөөдөр Ардчиллын хувьсгалын нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсаны мэндэлсэн өдөр тохиож буй. Тэрээр 1962 оны 4-р сарын 20-нд төрж, 1998 оны 10-р сарын 2-ны өдөр учир битүүлэг байдлаар бусдын гарт амь насаа алдсан юм.

Хэрвээ С.Зориг агсан амьд сэрүүн байсан бол 57 настай байх байжээ. С.Зориг агсаны дурсгалыг хүндэтгэж өнөөдөр түүний хөшөөнд цэцэг өргөлөө.  

21 жилийн өмнө гарсан хэрэг өнөөдрийг хүртэл илрэхгүй байгааг улс төрийн нөлөө, ашиг сонирхол байна гэж гэр бүлийнхэн болоод журмын нөхөд, зарим иргэд үзэж байна. Хэрвээ С. Зориг агсны үйл хэрэг биелэлээ олж ардчилал жинхэнэ утгаараа хөгжсөн бол өнөөдрийн ийм шударга бус, ёс зүйгүй нийгэм байхгүй байсан гэж цэцэг өргөхөөр ирсэн иргэдийн төлөөлөл хэллээ.

Батсайхан Мөнх-Од-н зураг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө