Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Тайваньд хүчтэй газар хөдлөлт боллоо

  Б.Оюун 2019-04-19 1199

Тайваньд өнөө өглөө 6,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн хүч их байснаас барилга байшингууд чичирхийлэн доргиж, шил цонх нь хагарч, барилгын доторх эд юмс хөдөлж байжээ. Газар хөдлөлтийн хүчийг Хятадын байгалийн онц үзэгдлийн төв эхлээд 6,1 гэж тодорхойлж байсан ч сүүлд 6,7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн гэж мэдээлсэн байна.

Тайванийн нийслэл Тайбэй хотод барилга байшингууд газар хөдлөлтөд доргин чичирч байгаа дүрс бичлэгүүд цахим хуудсуудаар тавигджээ. Ингэхдээ барилгын доод давхруудад газрын доргилт чичиргээ хамгийн ихээр мэдрэгдэж байсан байна.

Газар хөдлөлтийн гол хүч газрын 14-18 км-ийн гүнд байсан талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Газар хөдлөлтийн эхний доргилт Тайвань арлын зүүн эрэг дагуу байрлах Хуалянь гэх сууринд мэдрэгджээ. Түүнчлэн байгалийн гамшигт үзэгдэл Тайванийн өөр 4 хотын нутаг дэвсгэр дээр мэдрэгдсэн байна. Мэргэжилтнүүд газар хөдлөлтийн голомтоос зайтай газруудад 5 магнитудын хүчтэй доргилт чичиргээ мэдрэгдсэн талаар мэдээлж байгаа юм.

Одоогоор гамшигт үзэгдэлд хүн амьтан өртсөн талаарх мэдээлэл алга байна. Ямартаа ч орон нутгийн эрх баригчид нь сургууль цэцэрлэгүүдээс аюулгүйн үүднээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлж, яаралтай тусламжийн төвүүд байгуулжээ. Тайваньд дахин газар хөдлөлт магадлал өндөр байгаа талаар мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм.

Тайваньд хамгийн сүүлд 2016 онд хүчтэй газар хөдлөлт болж 100-аад хүн амиа алдаж байжээ. Тэгвэл энэнээс өмнө 1999 онд Тайвань арал дээр 7,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт мөн болж 2 мянгаад хүн амиа алдаж байсан байгалийн гамшигт үзэгдэл мөн бүртгэгджээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө