Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Трамп, Голаны өндөрлөгийг Израилийн нутаг гэж хүлээн зөвшөөрнө

  Б.Оюун 2019-03-22 649

АНУ, Араб-Израилийн бүс нутгийн хямралын гол толгойн өвчнүүдийн нэг болох газар нутгийн маргаантай бүсийн асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. АНУ, Израиль Сирийн хооронд газар нутгийн маргаантай байдаг бүс нутаг болох Голаны өндөрлөгүүдийг Израилийн нутаг дэвсгэр гэж албан ёсоор тооцон, энэ дагуу ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн твиттер хуудсаар дамжуулан албан мэдэгдэл хийсэн байна.

Тэгвэл Голаны өндөрлөг гэж нэрлэгддэг энэ газар нь зүүн талаараа Сирийн нутагтай залгаж, дийлэнх хэсэг нь Израилийн хяналтанд байдаг юм. Тиймээс энэхүү өндөрлөгийг Израиль ч, Сирийн тал ч өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг байна.

Тэгвэл АНУ, газар нутгийн маргаантай энэ бүсийг Израилийн нутаг дэвсгэр гэж хүлээн зөвшөөрч, энэ дагуу ерөнхийлөгч нь мэдэгдэл гаргасан явдал Ойрхи Дорнодын бүс нутгийн хямралыг дахин дэвэргэх шалтгаан болж байна. Дональд Трамп Голаны өндөрлөг нь еврейн улс орны төдийгүй нийт бүс нутгийн аюулгүй байдлыг сахин хамгаалахад онцгой ач холбогдолтой болохыг тэмдэглэн хэлжээ. Ерөнхийлөгч Трамп өөрийн твиттер хуудсан дээрээ энэ талаар бичсэн ч одоогоор Америкийн засгийн газар болоод дипломат эх сурвалжуудаас одоогоор ямар нэг албан мэдэгдэл хийгээгүй байна.

Тэгвэл дээрх мэдээлэл цацагдахаас хэд хоногийн өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай уулзах үеэрээ Голаны өндөрлөгүүдийн талаар хөндөн ярихдаа “Израилийн булаан эзэлсэн газар нутаг” гэсэн үг нэршлээс татгалзан, ийм хэллэг огтхон ч хэрэглээгүй байна. Түүнчлэн Помпео ерөнхийлөгч Трампын бичсэн жиргээнд албан ёсны хариу тайлбар, мэдэгдэл хийхээс түтгэлзжээ.

Тэгвэл Израильд АНУ-ын ерөнхийлөгчийн твиттер дээрээ бичсэн мэдэгдэлд ихэд олзуурхан баярлаж, энэ бол Израилийн хувьд томоохон ололт амжилт гэдгийг тэмдэглэж байна. Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху энэ талаар мэдэгдэхдээ: -Ерөнхийлөгч Трамп түүхэнд тэмдэглэгдэх мэдэгдэл хийж, байр сууриа илэрхийллээ. Голаны өндөрлөгийг Израилийн газар нутаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн явдал Иран улс Сирийн газар нутгийг ашиглан баазаа байгуулж, манай улс орны эсрэг плацдарм болгон ашиглахыг завдаж байна. Тиймээс энэ цаг үед Трамп дээрх мэдэгдлийг хийсэн нь дэлхий нийтэд АНУ, Израилийн талд баттай зогсч байгааг баталсан хэрэг явдал боллоо...гэсэн байна.

Голаны өндөрлөг нь Сири улс тусгаар тогтнолоо зарлан тунхагласан цагаас эхлэн энэ улсын нутаг дэвсгэр гэгдэж байсан ч 1967 онд болсон 6 хоногийн дайны дараагаар Голаны өндөрлөгийн дийлэнх хэсэг Израилийн мэдэлд, хяналтад орсон юм. Израилийн тал эзэлж авсан нутгаа орхин явахыг хүсэхгүй байгаан дээр өөрийн газар нутаг гэж албан ёсоор хүлээн зөвшөөрүүлэхийг хүсч байгаа юм. Тэгвэл олон улсын нийгэмлэг Голаны өндөрлөг Еврейн улс орны нутаг гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар иржээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө