Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Казахстан улсын Ерөнхийлөгчийн үүргийг Сенатын спикер Токаев гүйцэтгэнэ

  М.Даваадулам 2019-03-19 510

1990 оноос хойш Казахстан улсыг тэргүүлж байсан Нурсултан Назарбаев 3-р сарын 20-ны өдрөөс огцорч байгаагаа өнөөдөр зарласан билээ.

Бүгд Найрамдах Казахстан улсын Парламентын дээд танхим Сенатын спикер Касым Жомарт Токаев тус улсын Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэнэ. Энэ талаар Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өнөөдөр ард түмэндээ хандаж хийсэн мэдэгдэлдээ тэмдэглэсэн юм.

“Казахстан улсын төрийн эрх мэдлийг шилжүүлэх үйл явцыг Үндсэн хуулинд тусгаж өгсөн. Ерөнхийлөгчийн бүрэн эрх сонгуульт хугацаанаас өмнө дуусгавар болвол сонгуульт хугацаа дуустал Сенатын даргад шилжихээр хуулинд заасан байдаг” гэдгийг ноён Назарбаев тэмдэглээд, үүний дараа улс оронд шинэ Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно гэв.

Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын өнөөдөр үзэглэсэн зарлигт Токаев нь 3-р сарын 20-ны өдөр орон нутгийн цагаар 12:00 цагт (Монголын цагаар 14:00 цагт) Парламентын хоёр танхимын хамтатгасан хуралдаан дээр тангараг өргөнө гэж заажээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө