Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

13 настай охины хэргийн яллагдагч нарын бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээлээ

  Ч.Доржбат 2019-02-21 3380

"Очир" төвд 13 настай охиныг хөнөөсөн Д.Жавхлан, М.Амарболдын өмгөөлөгч нар Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан билээ. Уг гомдлыг өнөөдөр тус шүүх хэлэлцэж, өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Ингэснээр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч нарт оноосон бүх насаар нь хорих ял хэвээр үлдлээ.

Шүүгч "Д.Жавхлан, М.Амарболд нарт бүх насаар хорих ял оноосон нь тэдний гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна гэж Давж заалдах шатны шүүх үзлээ.

Хэрэг хянан шийтгэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Иймд БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ял хөнгөлөх М.Амарболдын өмгөөлөгчийн гомдол, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаах Д.Жавхлангийн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах хугацаанд шүүгдэгч Д.Жавхлангийн ар гэрээс гэм хорын хохиролд 600,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч н.Лхагвасүрэнд төлсөн байна.

Давж заалдах шатны шүүх Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй" гэлээ.

Шүүх хурал өмнө нь 2 сарын 14-нд болох байсан ч яллагдагч нарын өмгөөлөгч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүйгээс болж хойшлоод байсан юм. 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө