Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэх мэдээллийн дагуу Сөүл - Улаанбаатар чиглэлийн онгоцонд шалгалт хийж байна

  Д.Отгонсүрэн 2019-02-15 739

МИАТ Мэдэгдэл: Сөүл - Улаанбаатар чиглэлийн ОМ302 нислэгийн талаар

2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Инчеон-Улаанбаатар чиглэлд хөөрөх гэж байсан EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300 агаарын хөлөгт тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээлэл Нисэх буудлын Аюулгүй байдлын албанд ирсэн тул БНСУ-ын Инчеон олон улсын нисэх буудлын Онцгой байдлын удирдлагын төвөөс уг агаарын хөлөгт аюулгүй байдлын үзлэг хийж байна.

Энэхүү нөхцөл байдлын улмаас гарсан нислэгийн сааталд МИАТ компанийн зүгээс хүлцэл өчиж байна.

Нөхцөл байдлын талаар бид тухай бүрд нь мэдээллэх болно.

Эх сурвалж: МИАТ

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө