Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Олон улсын шуудан илгээмжээр хар тамхи оруулж ирэх тохиолдол их гарч байна

  Ш.Бат-Эрдэнэ 2019-02-15 709

Хар тамхи худалдаалах,гаднаас оруулж ирэх арга улам нарийсч байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.  Хагас тэрбум орчим төгрөгийн өртэгтэй хар тамхи худалдан борлуулах үйлдлийг хууль хүчний байгууллагаас газар дээр нь саатуулж дайчлан баривчилах ажиллагаа хийсэн байна.   Олон улсын шуудан илгээмж ашиглан нэвтэрч байгаа хар тамхины хэргүүдтэй холбоотой мэдээллийг тодрууллаа.

Хар тамхи мансууруулах төрлийн бодистой холбоотой хэрэг хэдхэн жилийн өмнө биднээс хол сонсогдож байсан. Харин өнөөдөр энэ төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдэж, эмэгтэйчүүд цаашлаад насанд хүрээгүй хүүхдүүд хүртэл холбогдох боллоо. Ганцхан жишээ дурдхад өнгөрсөн онд Хар тамхи мансууруулах төрлийн бодистой холбоотой 199 хэрэг бүртгэгдсэн. Эдгээр хэргүүдэд 75 эмэгтэй, 6 насанд хүрээгүй хүүхэд холбогджээ.

Өмнө нь улсын хилээр биедээ хар тамхи нууж оруулж ирэх тохиолдлууд гардаг байсан бол сүүлийн үед арга нь улам нарийн болж байгааг цагдаагийн байгууллагаас хэлж байна. Тодруулбал гэмт хэрэгтнүүд олон улсын шуудан илгээмж ашиглан хар тамхи, мансууруулах төрлийн бодис оруулж ирдэг болжээ.

Энэ төрлийн бодисыг мөнгөн дүнгээр илэрхийлэх үнэ Монгол улсад байхгүй. Ихэвчлэн гэмт хэрэгтнүүдийн өөрсдийнх нь тогтоосон үнийг баримталдаг. Энэ дагуу сүүлд ЦЕГ-аас хийсэн дайчлан баривчилгааны үеэр 500 орчим сая төгрөгийн мансууруулах төрлийн бодисыг хураан авсан байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө