Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Соёлжъё: Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо мөрдөх ёстой соёлын дүрэм-3

  М.Уянга 2019-01-21 683

Дугаар 7. Олон нийтийн тээврийн хэрэгсэл дотор шүхрээ хааж барь

Борооны улирал эхлэхэд нийтийн тээврээр зорчигсод бараг л бүгд шүхэртэй байдаг. Тийм учир тээврийн хэрэгсэлд орохын өмнө шүхрээ 2 удаа дэлгэж, хаагаад сэгсэрсний дараа авч орно. Ингэснээр та бусдын хувцсыг норгож, бохирдуулахгүй зай эзлэхгүй зорчих болно.

Дугаар 6. Олон нийтийн тээврийн хэрэгсэл дотор хайрын үзүүлэн тоглолт тоглохоос зайлсхий.

Тээврийн хэрэгсэл дотор бага насны хүүхдүүд их зорчдог. Тийм учир тэдэнд муугаар нөлөөлөхгүйн тулд хосууд элдэв нялуун үйлдэл гаргахгүй ёс зүйтэй зорчих ёстой.

Дугаар 5. Тээврийн хэрэгслээс буухдаа битгий яар.

Тээврийн хэрэгсэлд хүмүүс хурдан бууж, суухыг л боддог. Гэхдээ соёлтой байхаа мартаж болохгүй. Жирэмсэн, ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн урдуур дайраад байлгүй тэднийг түрүүлж оруулан, түрүүлж буулгаж бай.

Дугаар 4. Цахилгаан шатны алтан дүрмийг сана.

Энэ алтан дүрэм бол баруун талд зогсож, зүүн талаар алхах. Хэрэв яараагүй бол баруун талдаа зогсож яарч байгаа хүмүүстээ зай тавьж өгөөрэй.

Дугаар 3. Бусдын зайд битгий халд.

Таны суудлын орон зайд бусад зорчигчдод халдах ёсгүй.

Хөлөө жийж сууж болохгүй.

Урдах хүнийхээ сандалд хүрч болохгүй.

Бас ачаагаа суудал хооронд болон урд хүнийхээ хөл доор тавьж болохгүй.

Дугаар 2. Сонин унших бол нугалж барь.

Сонин уншихдаа томоор нь дэлгэж барих нь зай эзлэхээс гадна бусдын орон зайд халдаж төвөгтэй байдал үүсгэдэг. Тийм учир нугалж бариад уншаарай.

Дугаар 1. Бусад руу хэт удаан ширтэж болохгүй.

Тээврийн хэрэгсэл дотор бусдын сонин, ном, гар утас мөн нүүр лүү нь хэт удаан ширтэх нь бүдүүлэг үйлдэл гэдгийг санаарай.  

        

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө