Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ОУСС 20 ЖИЛИЙН ОЙТОЙ ЗОЛГОЛОО

  Б.Оюун 2018-11-21 203

ОУСС, 20 жилийн ойтойгоо золгож байна. Одоогоос 20 жилийн тэртээ Оросын Байконур дахь сансрын нислэгийн төвөөс “Протон” пуужин зөөгч хөлгийн тусламжтай ОУСС-ын анхны модуль болох “Заря” модулийг хөөргөж байжээ. Чухам энэ цаг үеэс сансрын уудмыг эзэмших хүн төрөлхтөний хүсэл сонирхол дахин нэг шат ахиж, сансрын судалгааны шинэ эрин үеийг эхлүүлсэн юм.

ОУСС нь олон талт сансрын судалгаа шинжилгээний ажил явуулах зорилго бүхий сансрын удирдлагатай станц юм. ОУСС нь өнөөдөр дэлхийн 14 улс орныг нэгтгэсэн олон улсын сансрын судалгааны хамтарсан төсөл болон өргөжөөд байгаа юм.

 ОУСС-ын төсөлд АНУ, ОХУ, Япон, Канад, мөн Европын сансрын агентлагт багтдаг улс орнууд гээд нийтдээ 14 улс орон нэгддэг байна. Анх 1998 оны 11-р сарын 20-нд Байконураас “Заря” модулийг амжилттай хөөргөснөөр ОУСС байгуулах төсөл хэрэгжиж эхэлсэн. Улмаар сансрын зондыг хөөргөөд удалгүй, 1998 оны 12-р сарын 7-нд Америкийн Индевор хөлгийг хөөргөж, “Заря” модульд Америкийн “Юнити” модулийг нэгтгэжээ. Үүний дараагаар Оросын сансрын нисэгч Сергей Крикалёв болон Америкийн астронавт Роберт Кабана нар “Юнити” гэх нэртэй дамжин өнгөрөх модулийн люкийг нээж станцад нэвтэрснээр ОУСС үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн  гэж тооцдог байна.

Энэхүү нислэгээс хойш 2 жилийн дараа ОУСС-д сансрын нисэгчид байнгын хуваариар байрлан ажиллах болж, ОУСС дээр анх удаан хугацаагаар байрлан ажилласан анхны багийн бүрэлдэхүүнд Сергей Крикалёв байснаас гадны түүний багт Оросын сансрын нисэгч Юрий Гидзенко болон Америкийн астронавт Уильям Шепард нар багтаж байжээ.

Image result for ISS Zarya launch: Celebrating 20 years of the International Space Station

2000 оноос хойш байнгын сансрын баг ажиллаж, амьдрах болсон ОУСС нь юуны түрүүнд сансрын уудамд байрлах аварга том лаборатори гэж нэрлэж болно. ОУСС-ыг байгуулснаас хойшхи 20 жилийн хугацаанд ОУ станц хэдэн зуун сансрын судалгаа, шинжилгээний ажил хийгдэж, микро-гравитаци-вакуум- сансрын уудамд-задгай сансарт гэхчлэн маш олон төрлийн орчин нөхцөлд эдгээр ажлууд хийгдэж, сансар судлалын шинжлэх ухаан, сансрын судалгааны салбар үсрэнгүй хөгжихөд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.

ОУСС-ыг өнөөдөр Оросын Королёвт байрлах сансрын нислэгийг удирдах төв; Америкийн Хьюстон хотноо байрлах Линдон Жонсын нэрэмжит сансрын нислэгийг удирдах төвөөс давхар удирдан хянадаг байна.

Түүнчлэн ОУ станц дээр Европын сансрын агентлаийн “Колумбус” модуль, Японы “Кибо” модуль зэргийг мөн байрлуулж, эдгээрийг Германд байрлах Европын агентлаг, мөн Японы Цукубад байрлах сансрын судалгааны агентлагаас удирддаг байна.

ОУСС-ыг анх 15 жилийн хугацаатай ашиглана гэж төлөвлөж байжээ. Гэхдээ 2014 онд станцын ашиглалтын хугацааг 2020 он болгон сунгаж, улмаар 2024 он хүртэл ашиглах техникийн боломж бололцоо байгааг нь эрдэмтэд тогтоон, ашиглалтын хугацааг нь сунгасаар байгаа юм.

ОУСС:

Орбитын өндөр: 408 км

Орбит дахь эргэлтийн хурд: 7,66 км/с

Дээд хурд: 27,600 км/ч

Анхны жин: 417,300 кг

Өртөг: 150 тэрбум USD

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө