Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Renault-Nissan-Mitsubishi КОМПАНИЙН ТЭРГҮҮНИЙГ БАРИВЧИЛЛАА

  Б.Оюун 2018-11-20 269

Японы прокурорын алба Renault-Nissan-Mitsubishi хувь нийлүүлсэн компанийн тэргүүн Карлос Гон болон “Ниссан” компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн Грег Келли нарын татвараас санаатай зайлсхийсэн, мөн компанийн хөрөнгийг зүй бус зүйлд зарцуулсан хэргээр баривчлах шийдвэр гаргажээ.

Энэ талаар Японы NHK телевиз мэдээлж байна. Японы прокуророос гаргасан шийдвэр санхүүгийн ертөнцөд томоохон шуугиан дэгдээж, нэр хүнд бүхий компаниудын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлжээ.

Японы Ниссан компани Карлос Гон-ы эсрэг дотоодын шалгалт явуулж, түүнийхээ үр дүнг хууль сахиулах байгууллагад шилжүүлэн өгчээ. Ниссан компанийн удирдлагуудын мэдээлж байгаагаар Карлос Гон санхүүгийн хууль бус ажиллагаа явуулж, зөвхөн компанийн эрх ашгийг зөрчөөд зогсоогүй мөн бирж дээр ч хууль бус тоглолт явуулж байсныг тогтоожээ. Түүнчлэн энэхүү шуугиан тарьсан хэрэгт компанийн топ-менежерүүдийн нэг, “Ниссан” компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн Грег Келли мөн холбогдуулан шалгасан байна.

Японы Аsahi Shinbun сонины мэдээлснээр ноён Гон-ыг даваа гарагт буюу 11-р сарын 19-ний өдөр баривчлахаар яригдаж байжээ. Түүнчлэн эх сурвалж Японы прокурорын албаныхан Йокохамад байрлах Nissan Motor Co компанийн төв байранд ноён Гон-оос байцаалт мэдүүлэг авч эхлэн, түүний ажлын байранд нэгжлэг хийн, битүүмжилсэн байна.

Ийнхүү мөрдөн шалгах ажил явуулах үеэр Гон болон Келли нар олон жилийн туршид Токиогийн хөрөнгийн биржд өөрсдийн орлогын мэдүүлгийг хуурамчаар бүрдүүлэн өгч, татвараас санаатай зайлсхийж байснаас гадна мөн компанийн хөрөнгийг хувийн зорилгоор ашиглаж, хууль бусаар санхүүгийн ажиллагаа явуулж байсныг нь тогтоосон байна. 

Ниссан компани дээрх хэрэг ил болж, Японы прокурорын алба компаниас гаргасан гомдлын дагуу дээрх хоёр нэр бүхий хүмүүсийг баривчлах шийдвэр гаргасны дараагаар Гон-ыг захирлуудын зөвлөлийн гишүүнээс түтгэлзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ. Компанийн удирдлага Гон-ыг компанийн хөрөнгийг зүй бусаар үрж, хувийн ашиг сонирхолдоо ашиглаж байсныг, мөн санхүүгийн энэхүү хууль бус ажиллагаандаа Грег Келлиг татан оролцуулж байсныг нь тогтоосон байна.

Ниссан компанийн ерөнхий захирал Хирото Саикава улсынхаа прокурорын албатай дээрх хэргийн дагуу бүх талаар хамтран ажиллаж байгаа гэнэ. Тэрээр энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэхдээ: -Харамсалтай нь компанийн хувьд дээрх хоёр эрхмийн гаргасан үйлдэл, санхүүгийн хууль бус ажиллагааг бид зүгээр хараад суух аргагүй учраас бид эхлээд дотоодын шалгалт явуулж, хэргийг нягталсан. Манай санхүүгийн шинжээчид тэднийг компанийн эрх ашгийн эсрэг үйлдэл гаргаж, амин хувийн ашиг сонирхлоо 1-рт тавин хууль бус ажиллагаа явуулж байсныг нь тогтоосон учраас прокуроры албанд хандсан гэжээ. Энэ дагуу Японы прокурорын алба дээрх хоёр нэр бүхий эрхмийг даваа гарагт баривчлан саатуулаад байна.

RENAULT КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ ОГЦОМ БУУЖЭЭ

Image result for Auto titan Ghosn arrested over financial misconduct

Японы Ниссан компанийн удирдлагын бүрэлдэхүүнд орж ажиллаж байсан Renault-Nissan-Mitsubishi хувь нийлүүлсэн компанийн тэргүүн Карлос Гон болон “Ниссан” компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн Грег Келли нарын нэр холбогдсон хэрэг Францын автомашин үйлдвэрлэгч Renault-ийн хувьд ихээхэн сөрөг үр дагавар авчирч байна. Карлос Гоныг баривчилсан талаарх мэдээллийн дараагаар Renault-ийн хувьцааны ханш 8,43%-иар унажээ.  

Францын засгийн газар улсынхаа нэр хүнд бүхий автомашин үйлдвэрлэгч компанийн талд орон, үүссэн нөхцөл байдлыг зөөллөж, санхүүгийн зах зээлийг тайвшруулах арга хэмжээ авч, анхаарлаа хандуулжээ. Францын сангийн сайд Брюно Ле Мэр энэ дагуу мэдэгдэл хийж, “улс Renault компанийн хувь эзэмшигчийн хувиар компанийн цаашдын үйл ажиллагааг тогтворжуулах, удирдлагын багийн ажлыг илүү хариуцлагатай байлгахын тулд шаардагдах бүхий л алхмыг авах болно гэдгээ батлан мэдэгдэж байна гэжээ.  

КАРЛОС ГОН ГЭЖ ХЭН БЭ?

Carlos Ghosn

Карлос Гон Renault-Nissan-Mitsubishi компанийн тэргүүнээр ажиллан карьераа ахиулан дэвшихээсээ өмнө анх автомашин үйлдвэрлэлийн салбар дахь ажлын гараагаа Michelin компаниас эхлүүлж байжээ. Улмаар Michelin -аас Renault компанид шилжин ажиллаж, компанийн Өмнөд Америкийн салбарт амжилттай ажиллан, хямралын нөхцөл байдлаас нь гаргаж байжээ. 1999 онд Францын тал Японы Ниссан автомашин үйлдвэрлэгч компанийг худалдан авсны дараагаар Карлос Гон энэхүү компанийн тэргүүнээр ажиллаж эхэлсэн байна. Ийнхүү томилогдсоноосоо хойш өнөөдрийг хүртэл Ниссаныг тэргүүлэн ажиллаж байжээ. Түүнчлэн тэрээр 2005 онд Renault компанийн ерөнхий захирал болж, 2009 оноос эхлэн захирлуудын зөвлөлийг нь тэргүүлэн ажиллаж байсан юм.

Японы The Japan News сонинд бичсэнээр ноён Гон Японы хамгийн өндөр цалин хангамжтай топ менежерүүдийн нэг байжээ. Түүний ашиг орлого 2015 оны байдлаар 1,07 тэрбум иен байсан бол 2016 онд түүний цалингийн хэмжээ 1,09 тэрбум иен байсан гэнэ. Ийнхүү өндөр цалин хангамж авдаг ч 2017 онд тэрээр Ниссаны санхүүгийн тайланд цалин орлогоо 730 сая иен (6,4 сая $) буюу гар дээрээ авч байсан цалингийн хэмжээнээсээ 33%-иар бууруулан мэдүүлсэн байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө