Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

БРЕКСИТЫН АСУУДАЛ ДАХИН “ТОЛГОЙН ӨВЧИН” БОЛЖЭЭ

  Б.Оюун 2018-11-19 225

Их Британи улс Брекситын асуудлаас шалтгаалан дахин талцан хуваагдаж, улс төрийн хямрал нүүрлэх хэмжээнд дотоодын нөхцөл байдал нь хүндрээд байна. Энэ долоо хоног Их Британи улсын хувьд Брекситын асуудлын ирээдүйн хувь заяаг тодорхойлон, чухал шийдвэр гаргах долоо хоног байгаа юм. Ерөнхий сайд Тереза Мэйн хувьд тэрээр Лондон болон Брюсселийн хооронд Брекситын асуудлаар хийсэн удаан хугацааны яриа хэлэлцээрийн дүнд хүрсэн гэрээг албан ёсоор батламжлах эсэх нь шийдэгдэх учиртай юм.

Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт буюу энэ сарын 13-нд Лондон-Брюсселийн талууд Брекситын асуудлаар нэгдсэн гэрээ боловсруулж, түүнийгээ тус тусын парламентаар хэлэлцүүлэн, дэмжлэг хүлээх техникийн асуудлыг шийдвэрлэсэн юм. Хэдийгээр хатагтай Мэй улсынхаа засгийн газрын шуурхай хуралдаан явуулж, парламентаараа асуудлыг хэлэлцүүлэн, Брекситын гэрээний дагуу дэмжлэг авч чадсан ч улсынх нь засгийн газрын хэд хэдэн сайд Брекситын асуудлаас шалтгаалан албан тушаалаасаа огцорсон нь нөхцөл байдлыг дэвэргэж, улс төрийн хямрал нүүрлэх хэмжээнд аваачсан юм. 

Image result for Брексит britina

Их Британийн ерөнхий сайд Лондон-Брюсселийн хооронд Брекситыг хэрэгжүүлэхээр боловсруулсан гэрээ нь улс орных нь үндэсний эрх ашигт бүрэн нийцсэн, сайн гэрээ болсон гэж үзэж байгаа юм. Тэрээр энэ талаар хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа онцолж: -Бид нэг зүйлийг сайтар ойлгох хэрэгтэй. Засгийн эрхэнд хэн ч гарсан, улс төрийн хүчин солигдож, ерөнхий сайд огцорлоо ч хэд хэдэн засгийн газар дамжин хэлэлцэгдэж, бүх ард түмний санал хураалтаар хүрсэн Брекситын хөтөлбөр амьдрал дээр биеллээ олно гэдэгт итгэж байна. Бид гаргасан шийдвэр, хийсэн сонголтоосоо ийнхүү эцсийн мөчид ухарсаар байвал улс орны байдал тогтворгүйтэж, хямрал үл ойлголцолд хүргэнэ үү гэхээс асуудлыг шийдэхгүй гэдэгтэй санал нэгдэх учиртай. Хэрвээ өнөөдөр бид засгийн газраа огцруулбал энэ нь Брекситын хөтөлбөрийн хэрэгжилт хойшлох, эсвэл бүр цуцлагдах хэмжээнд аваачиж, эрсдэлтэй байдал үүсгэхээс өөр сайн зүйлд хүргэхгүй...гэсэн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө