Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ФРАНЦАД БАЛМАД ХАЛДЛАГЫН ОЙГ НЭХЭН ДУРСЧЭЭ

  Б.Оюун 2018-11-14 221

Францад одоогоос 3 жилийн өмнө, тодруулбал 2015 оны 11-р сарын 13-нд болсон балмад террорист халдлагын эмгэнэлт ойг нэхэн дурслаа. Францын нийслэл Парис хотод балмад халдлагын ойг нэхэн дурсч, алан хядагчдын үйлдсэн халдлагад өртөн амиа алдсан иргэдийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэсэн байна. Парис хотноо болсон арга хэмжээнд Францын ерөнхий сайд Эдуард Филипп, дотоод хэргийн сайд Кристоф Кастанер, мөн Парис хотын захирагч Анн Идальго нар оролцсон байна.

Францад гурван  жилийн өмнө , 2015 оны 11-р сард Парис хотын “Стад де Франс” цэнгэлдэх хүрээлэн, мөн Парисын дор байрлах Сен Дени дагуул хотод ар араасаа халдлага болсны зэрэгцээ энэ өдөр мөн алан хядагч террористууд Батаклан концертын танхимд хүмүүсийг барьцаалсан хэрэг явдал болсон юм. Францад болсон балмад халдлага дайралтын улмаас 130-аад хүн амиа алдаж, 350-иад хүн гэмтэж шархадсан. Өнөөдөр Франц орон даяар тэрхүү балмад явдлын ойг нэхэн дурсч байна. Балмад халдлагын ойг Сен Денид байх Мануэль Диасын нэр бүхий дурсгалын цогцолборт нэхэн дурсч, амь үрэгдэгсдийг дурсан цэцэг өргөсөн байна. Мануэль Диас нь “Стад де Франс” цэнгэлдэхэд болсон халдлагад хамгийн түрүүнд өртөн амиа алдсан хүн юм. Энд болсон арга хэмжээний дараа албаны хүмүүс 3 жилийн тэртээх халдлагад өртсөн бусад газрууд руу явж, амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг нэхэн дурсч, хүндэтгэл үзүүлжээ.

Батаклан концертын танхимын дэргэд болсон хүндэтгэлийн арга хэмжээний дараа Парисын иргэд тэнгэрт 130 ширхэг агаарын бөмбөлөг хөөргөжээ. Чухам ийм тооны хүн Францын түүхэнд болсон хамгийн балмад террорист халдлагад өртсөн юм.

Францад 3 жилийн өмнө болсон дээрх балмад халдлага дайралтуудын хариуцлагыг Исламын улс алан хядах бүлэглэл өөртөө хүлээсэн юм. Францад болсон балмад халдлагын дараанаас энэ улсад хаа сайгүй өндөржүүлсэн байдал тогтоож, аюулгүйн онцгой байдал мөрдөгдөж байсныг өнгөрсөн жилийн өдийд цуцалжээ. Түүнчлэн 2017 онд Францын төрийн тэргүүн Эммануэль Макрон улс орондоо дотоодын аюулгүй байдлыг сахин хамгаалах, алан хядлага терроризмтай тэмцэх хууль батлан гаргаж байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө