Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АНУ 27 ЖИЛИЙН ДАРАА ЦЭРГИЙН ПАРАД ЗОХИОН БАЙГУУЛНА

  М.Даваадулам 2018-10-20 797

АНУ 27 жилийн дараа анх удаа цэргийн сүрт жагсаал зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэ оны 11-р сарын 10-ны өдөр зохион байгуулах парадад Вашингтон “үнэмлэхүй өндөр” буюу 12 сая ам.доллар төсөвлөжээ. Сүүлд 1991 онд болсон парадад зэвсэгт хүчний 8,000 алба хаагч оролцож байсан бол энэ жилийн сүрт жагсаалд 7,000 алба хаагч оролцох юм байна.

 Нийслэл Вашингтон хотноо цэргийн сүрт жагсаалын бэлтгэл явагдаж байна. Парадад зэвсэгт хүчний 5-7 мянган алба хаагч оролцоно гэсэн мэдээллийг ABC телевиз өглөө. Мөн газраар явагч 100 техник хэрэгсэл, агаарын 50 техник оролцох юм байна.

Одоогоор бэлтгэл ажилд Пентагоны 50 алба хаагч оролцож байгаа гэнэ. Цаашид бэлтгэл ажилд энгийн иргэдийг ч татан оролцуулж магадгүй талаар Америкийн телевиз мэдээллээ. Нийслэл хотод болох цэргийн парадын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг АНУ-ын Батлан хамгаалах яам хугацааг нь дөхүүлж дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь ээ.

Парадыг 11-р сарын 10-ны өдөр буюу АНУ-ын Ахмад дайчдын өдрөөр зохион байгуулна.

Урьдчилсан төлөвлөгөөний дагуу парадад оролцогчид Цагаан ордноос Конгрессын ордон байрлах Капитолийн гүвээ хүртэл алхах юм байна. Харин Ерөнхийлөгч Доналд Трамп Конгрессын ордны дэргэд байгуулах тавцангаас харах гэнэ. Парадын төгсгөлд Вашингтон дээгүүр Америкийн агаарын зэвсэгт хүчний онгоцнууд нисэж өнгөрөх юм.

Image result for U.S. Military Operations During Saber Strike 2018

АНУ сүүлд 1991 онд Персийн булангийн дайнд ялалт байгуулсан үйл явдлыг тохиолдуулан цэргийн парад зохион байгуулж байсан. Тухайн үед зэвсэгт хүчний 8,000 цэрэг Вашингтоны гудамжаар алхаж, цэргийн техник хэрэгсэл, цэргийн оркестрийн хөгжимчид оролцож, агаарын техник хэрэгсэл ч нисэж өнгөрч байжээ. Парадыг 200,000 хүн үзэж сонирхсон байна. Тухайн үед парадыг 12 сая ам.доллараар зохион байгуулж байсан нь өнөөгийн ханшаар 22 сая ам.доллартай тэнцэж байна.

Ирэх 11-р сард болох цэргийн сүрт жагсаалыг зохион байгуулахад Вашингтон 12 сая ам.доллар зарцуулна. Хэдийгээр Цагаан ордны тэргүүн Доналд Трамп их хэмжээний хөрөнгөөр парад зохион байгуулна гэж тэмдэглэж байгаа ч, АНУ – БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилтын зохион байгуулалттай харьцуулахад энэ бол бага тоо гэж шинжээчид үзэж байна. CNN агентлаг АНУ-ын Батлан хамгаалах яамны гурван ч баттай эх сурвалжийн мэдээлэл дээр тулгуурлан АНУ – БНСУ хооронд хамтарсан нэг удаагийн цэргийн сургуулилт зохион байгуулахад 14 сая ам.доллар зарцуулдаг гэсэн тоон мэдээлэл өглөө.

Энэ оны 6-р сарын 12-ны өдөр Сингапурт АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүнүүд анх удаа дээд хэмжээний уулзалт хийсэн. Уулзалтаар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох зорилго дор нэгдэж, АНУ БНСУ-тай хамтран цэргийн сургуулилт хийхээ зогсоох амлалт өгсөн. Энэ хүрээнд ирэх сард Солонгосын эрэгт болохоор товлогдсон Ulchi Freedom Guardian сургуулилтыг цуцалсан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө