Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Д.ТРАМП НАТО-ГИЙН ГИШҮҮН ОРНУУДЫГ БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ЗАРДЛАА НЭМЭГДҮҮЛЭХИЙГ УРИАЛАВ

  М.Даваадулам 2018-10-20 859

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп НАТО-гийн гишүүн орнуудад хандаж батлан хамгаалах салбарын зардлаа нэмэгдүүлэхийг уриаллаа. Батлан хамгаалах салбарт хангалттай хөрөнгө мөнгө хуваарилахгүй байгаа нь Умард Атлантын цэргийн эвслийн аюулгүй байдлыг ганхуулж байна гэж Цагаан ордны тэргүүн тэмдэглэлээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп НАТО дахь АНУ-ын холбоотон орнуудын төр засгийн удирдлагад хаяглан, энэ уриалгаа захидлаар хүргүүлжээ. Вашингтонтой харьцуулахад бусад орнууд батлан хамгаалах салбартаа хангалттай хөрөнгө мөнгө “хаяхгүй” байна гэдгийг захидалдаа шүүмжилсэн байна.

Энэ оны 4-р сард ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийн АНУ-д хийсэн айлчлалын үеэр батлан хамгаалах салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэхээр зөвшилцсөн. Гэвч Берлин энэ амлалтаа биелүүлэхгүй байгаад Цагаан ордны тэргүүн сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ. Энэ нь цаашлаад эвслийн аюулгүй байдлыг ганхуулаад зогсохгүй бусад холбоотон орнуудад буруу үлгэр дуурайлал болж байна гэж Трамп Ерөнхийлөгч шүүмжлэлтэй хандаж байна.

АНУ-ын Засгийн газрын хувьд цаашид чухам яагаад НАТО-гийн бусад гишүүн орнууд харьцангуй бага хөрөнгийг батлан хамгаалах салбартаа зарцуулж байгааг тайлбарлах хүндрэлтэй болж байна ч гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ.

Одоогоос 4 жилийн өмнө, 2014 оны 9-р сард Английн Уэльс мужид болсон НАТО-гийн дээд эхмжээний уулзалтаар Умард Атлантын цэргийн эвслийн гишүүн орнууд 10 жилийн хугацаанд цэрэг, батлан хамгаалах салбарын төсвийн зардлаа нэмэгдүүлж, ДНБ-ийн 2%-тай тэнцэх хэмжээнд хүргэхээр зөвшилцсөн. 4 жилийн хугацаа өнгөрөхөд нийт 29 гишүүн орноос 8 нь л батлан хамгаалах салбарын зардлаа ДНБ-ийн 2%-д хүргэжээ. АНУ-ынх ДНБ-ийн 3.58%-тай тэнцэж байгаа бол, Европын хүчирхэг эдийн засагтай гүрэн ХБНГУ-ынх ДНБ-ийн 1.2%-тай л тэнцэж байна. Энэ асуудлыг ирэх 11-12-ны өдрүүдэд Брюссельд болох НАТО-гийн ээлжит дээд хэмжээний уулзалтаар Доналд Трамп Ерөнхийлөгч онцгойлон хэлэлцүүлэхээ ч мэдэгдлээ.

Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО 1949 оны 4-р сарын 4-нд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар 29 гишүүн оронтой. 5 улс түнш оронтой. Серб улс НАТО-д нэгдэх хүсэлтээ гаргаад байгаа. НАТО-гийн 69 жилийн түүхэнд нэг ч улс энэ эвслээс гарч байгаагүй. Франц улс 1966 онд тус цэргийн эвслийг орхисон ч, 2009 онд эргэн нэгджээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө