Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

БНСУ-ЫН 100 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БАРИЛГУУД

  Б.Уянга 2018-09-25 1183

БНСУ-ын 100 жилийн түүхийг харуулсан барилга, байшингуудыг та бүхэн харж байна.  Солонгосчууд үүх түүхээ судлах авч үлдэх тал дээр чамбай улс. Тийм ч учраас хуучны барилгуудаа нураалгүй өдгөөг хүртэл авч үлджээ. Та бидний харж байгаа эдгээр байшингууд дор бүрнээ түүх өгүүлнэ. Нэг плита ч түүхийн нэг хэсгийг хүүрнэж чадах учраас ийнхүү нандигнаж авч үлдсэн хэрэг.  100 жилийн хугацаан дахь 3 үеийг харуулсан барилгуудыг бага зэрэг өөрчилж зарим хэсгийг нь музей хэлбэрт оруулжээ.  Тиймээс энд одоо энгийн иргэдээс гадна чөлөөт уран бүтээлчид ирж бүтээлээ туурвих бодож бясалгах дуртай гэнэ. Нам гүм орчинтой, Солонгосын түүхийн бас нэгэн хэсгийг өгүүлж чадах булантай, хоолны газартай, цэцэрлэгтэй гээд урлан болгон зорин ирэхэд хамгийн тохиромжтой газар учраас ийнхүү олонд онцлогдсон хэрэг. Тиймээс ч уг газрыг Сөүл хотын захиргаанаас Монголын эрүүл мэндийн аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгч компаниудын төлөөлөлд сонирхуулсан нь анхаарал татсан нь гарцаагүй.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө