Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АНУ БНХАУ-ААС ИМПОРТЛОХ 200 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНД 10% ТАТВАР ОНОГДУУЛНА

  М.Даваадулам 2018-09-18 594

АНУ БНХАУ-аас худалдан импортлох 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 10% татвар оногдуулахаа мэдэгдлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын шинээр авч буй арга хэмжээ ирэх 24-ний өдрөөс буюу дараа долоо хоногоос эхлэх юм байна. Мөн БНХАУ хариу хориг арга хэмжээ авбал, дахин 267 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд хориг тогтоохоор Вашингтон бэлтгэжээ.

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тэмдэглэснээр, тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд ирэх долоо хоногоос 10% татвар оногдуулах бол, ирэх оноос энэ татвар 25% болон нэмэгдэх юм байна.

АНУ олон сарын хугацаанд Хятад улсад хандан “шударга бус” худалдаагаа зогсоохыг уриалсан. Гэвч Хятад улс бодлогоо өөрчлөх бодолгүй байгаа учир, Америк улс “алдаагаа засах боломж олгосон”, одоо харин шийдвэртэй арга алхам авч хэрэгжүүлж байна гэж Доналд Трамп Ерөнхийлөгч энэ удаагийн шийдвэрээ тайлбарлалаа.

АНУ энэ долоо хоногт дахин Хятадын тодорхой нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнд оногдуулах гаалийн татвараа нэмэхээр шийдвэрлэсэн тухай урьдчилсан мэдээлэл өнгөрсөн долоо цацагдсан. Ингэснээр энэ сарын сүүлчээр худалдаа, эдийн засгийн асуудлаар хэлэлцээр явуулах Вашингтоны хүсэлтэд Бээжин татгалзахаар бэлтгэж байна гэж Америкийн The Wall Street Journal сонин мэдээллээ. Тэгвэл худалдааны асуудлаар энэ сарын 27-28-ны өдрүүдэд хэлэлцээр явуулах саналыг АНУ БНХАУ-ын талд тавиад байсан юм.

 “Толгойд буу тулгасан байхад Хятад улс хэлэлцээр хийхгүй” гэж нэрийг нь нууцалж байгаа эх сурвалжийн хэлсэн үгийг Америкийн хэвлэл онцолсон байна.

АНУ худалдаа эргэлтээс алдагдал хүлээж байгаа учир татвараа нэмсэн

Image result for АНУ БНХАУ

 БНХАУ-тай хийж байгаа худалдаанаас АНУ алдагдал хүлээж байгаа явдал “таалагдахгүй” байна гэж удаа дараа мэдэгдсэн. Энэ оны 6-р сарын 15-ны өдөр Трамп Ерөнхийлөгч мэдэгдэл хийхдээ, Хятад улсыг Америкийн оюуны өмч, технологийг хулгайлсанд, шударга бус худалдаа эрхэлдэг зэрэг буруутгаж, Хятад улсаас худалдан авч байгаа 50 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд 25% татвар оногдуулахаар шийдвэрлэсэн. БНХАУ-ын эрх баригчид мөн адил арга хэмжээ авч, Америкаас импортлон авч байгаа мөн адил үнийн дүн бүхий бүтээгдэхүүнд оногдуулахаа татвараа нэмэхээ ч илэрхийлсэн.

 Үүний дараа АНУ-ын худалдааны хэлэлцээрийг ахалж буй Роберт Лайтхайзер дахин Хятад улсаас импортолж байгаа 200 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд 10% татвар оногдуулах тухай зарласан. БНХАУ шударга бус худалдааны бодлогоосоо татгалзахгүй байгаа учир ийнхүү ээлжит алхам авч байна гэж тайлбарласан юм.

Тэгвэл Вашингтоны энэ  шийдвэр Дэлхийн худалдааны байгууллагын шударга худалдааны дүрэм журмыг зөрчиж байна гэж Бээжин мэдэгдэж, Вашингтонд удаа дараа эсэргүүцлийн бичиг хүргүүлсэн юм. Гэвч АНУ шийдвэрээсээ буцаагүй учир Бээжин 7-р сарын 6-нд АНУ-аас импортолж байгаа 34 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд оногдуулах импортын татвараа 25% болгон нэмсэн. Энэ шийдвэрт юуны түрүүнд Америкийн хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн, автомашин болон далайн гаралтай бүтээгдэхүүн багтсан юм.

Гадаад худалдааны тэнцэл Вашингтонд алдагдалтай тусч байгаа нь Цагаан ордны тэргүүн Доналд Трампыг импортын татварыг нэмэх шийдвэр гаргахад хүргэжээ. Өнгөрсөн онд худалдааны тэнцэл Вашингтоны хувьд 566 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан байна.

Тодруулбал, АНУ-ын экспорт 2.3 их наяд ам.доллар байсан бол, импорт 2.9 их наяд ам.доллар байжээ. Импортын 375 тэрбум ам.доллар БНХАУ-д, 151 тэрбум ам.доллар – ЕХ, 71 тэрбум ам.доллар – Мексикт, 69 тэрбум ам.доллар Японд оногдож байгаа. Хэрэв аливаа улс экспортоосоо илүү импортолж байвал энэ нь эдийн засгийн өсөлтийг хойш татна, цаашлаад ажлын байр шинээр бий болохгүй, нэмэлт орлого үгүй бол, татварын бүрдүүлэлт ч танагдана гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон түүний захиргаа тооцоо гаргажээ. Ямартай ч төсвийн алдагдлаас гаргахаа Доналд Трамп Цагаан ордны тэргүүний суудалд суухаас өмнө мэдэгдэж байсан юм. Түүний туслахууд 2016 оны 9-р сард л эдийн засгийн бодлогын хөтөлбөр боловсруулсан байна. Үүнд: татварыг танаж, эрчим хүчний эх үүсвэрийг олборлолтыг бууруулах, худалдааны алдагдлыг бууруулах гэсэн гурван үндсэн заалт багтжээ. Эхний хоёр төлөвлөгөөг аль хэдийнэ эхлүүлсэн, харин гурав дахь хөтөлбөр ийнхүү үргэлжилж байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө