Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

8-Р САР ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААР ХАМГИЙН ДУЛААН ЦАГ ҮЕ БАЙЖЭЭ

  Б.Оюун 2018-09-18 574

Өнгөрсөн 8-р сар олон улсын цаг уурчдын нийгэмлэгийн ажиглалтаар дэлхийн хамгийн халуун дулаан жилүүдийн нэг байжээ. Тухайлбал 2018 оны 8-р сар нь цаг уурын тандалт, ажиглалтын түүхэн дэх 5 дахь хамгийн халуун, дулаан сар байсан гэнэ.

Энэ жилийн 8-р сард Хойд Европ, Австрали, Өмнөд Африкт хамгийн хуурай, халуун жил байжээ. Мөн Хятад болон Энэтхэг улсад их хэмжээний газар нутгийг хамарсан үер усны гамшиг нүүрлэж, Япон болон Солонгосын нутгаар далайн хүчтэй хар шуурга ар араасаа болсон юм. Мөн Хавайн арлуудад ч мөн цаг агаарын байдал тогтворгүй, байгалийн онц үзэгдэл нүүрлэж, хүчтэй салхи шуургатай байжээ.

Европын өмнөд хэсэг олон жилийн дунджаас илүү хур тунадастай байжээ. Тэгвэл хойд хэсэгт нь өнгөрсөн хавар, зуны улирал түүхэнд байгаагүй хуурай халуун байсан гэнэ. Цаг агаар хэт халснаас эндхийн фермерууд ургац алдахад хүрчээ.

Түүнчлэн цаг уурчдын мэдээлж байгаагаар өнгөрсөн 4-8-р сар олон жилийн дундажтай харьцуулахад хамгийн дулаан цаг агаартай байжээ. Мөн 8-р сарын хувьд сүүлийн 3 жил дараалан агаарын дундаж температур харьцангуй өндөр байсан байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө