Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ХОЁР СОЛОНГОСЫН ТЭРГҮҮЛЭГЧИД НЭГ МАШИНААР ЗОРЧЖЭЭ

  Б.Оюун 2018-09-18 246

Пхеньянд хүрэлцэн ирсэн БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Иныг БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нисэх буудалд биечлэн угтан авч, улмаар хоёр улсын тэргүүлэгчид нэг машинд суун оджээ.

Хоёр улсын удирдагчид Пхеньяны нисэх буудлаас Пэкхванон дахь Умардын засгийн газрын ордныг чиглэн явахдаа нэг машинд суун явсан байна.

Улмаар Пэкхванон дахь засгийн газрын өргөөнд хоёр улсын тэргүүн нар хамтдаа өглөөний цай ууж, анхан шатны яриа хэлэлцээрээ эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Одоогоор албаны уулзалт эхлэх тодорхой цаг тодорхойгүй байна. Ямартаа ч айлчлалын эхний өдөр Мун Жэ Ин, Ким Чен Ун нар албаны яриа хэлэлцээрээ эхлүүлэхээс гадна хамтдаа Пхеньяны эмнэлгээр зочлон танилцаж, хөгжмийн сургуулийн үйл ажиллагаатай танилцах гэнэ.

Энэ өдөр мөн Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн айлчлалыг дагалдан ирсэн бизнесийн салбарынхан БНАСАУ-ын засгийн газрын эдийн засгийн салбар хариуцсан шадар сайдтай уулзаж, ажил хэрэгч яриа хэлэлцээр өрнүүлнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө