Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

SPIEGEL: “ВОСТОК-2018” СУРГУУЛИЛТ БОЛ АМЕРИКТ ӨГЧ БАЙГАА ДОХИО

  М.Даваадулам 2018-09-12 630

 Германы Der Spiegel сонин сургуулилтыг олон улсын, юуны түрүүнд Америкт өгч байгаа дохио гэлээ. Сургуулилтад Хятад улс оролцож байгаа учир АНУ болгоомжлох ёстой гэж нийтэлжээ.

  Хоёр улсын цэргүүд хамтран сургуулилт хийж, хоёр орны лидер гар барьж байгаа дүр зураг дэлхий дахинд, юуны түрүүнд АНУ-д өгч байгаа дохио. Сургуулилтад оролцож байгаа Оросын цэрэг, зэвсэг техникийн тоотой харьцуулахад Хятадын талаас цөөн цэрэг, техник хэрэгсэл оролцож байгаа ч, энэ удаагийн сургуулилтад анхаарал хандуулахгүй байж боломгүй. Энэ бол Орос, Хятад улсын цэрэг, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч байгаагийн илрэл гэж Der Spiegel нийтэлжээ.

  АНУ болон БНХАУ хоорондын худалдааны маргаа, Барууны орнуудын Оросын эсрэг тогтоосон хориг Москва болон Бээжинг нэгтгэсэн гэжээ. Мөн 2018 он гарсаар Владимир Путин, Ши Жиньпин нар гурав дахь удаагаа уулзлаа гэдгийг ч Der Spiegel онцолж байна. Энэ нь удаан хугацаанд дайсагнасан байдалтай байсан хөрш хоёр орны харилцааны түүхэнд шинэ эерэг өөрчлөлт гарч байна гэжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө