Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

THE TELEGRAPH: “ВОСТОК-2018” СУРГУУЛИЛТ БОЛ ПУТИНЫ ЯЛАЛТЫН БАЯР

  М.Даваадулам 2018-09-12 931

Олон улсын хэвлэлүүд “Восток-2018” сургуулилтыг хэрхэн дүгнэж байна вэ? Энэ сургуулилт нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрийн байгуулсан ялалт, гавьяаг тэмдэглэж байгаа үйл явдал гэж Британийн The Telegraph сонин мэдээллээ.

 Ирэх долоо хоногт БНСУ болон БНАСАУ-ын лидерүүдийн ээлжит дээд хэмжээний уулзалт болно. Москва энэ уулзалтын цэргийн хамтарсан сургуулилт хийснээр тус бүс нутаг дахь цэрэг зэвсгийн хувьд, дипломат ёсны хувьд гол, томоохон тоглогч болох хүсэлтийг илтгэж байна. Энэ удаагийн сургуулилт нь Солонгосын хойг дахь боломжит цөмийн дайны үед хэрхэн “хөдлөх” сургуулилт ч гэж зарим шинжээчид харж байна.

 “Восток-2018” нь зөвхөн ОХУ-ын сүр хүчийг харуулах төдийгүй, өмнө тийм ч нягт хамтын ажиллагаатай байгаагүй дорнод хөрш БНХАУ-тай хамтын ажиллагааг хөгжүүлж байгааг дэлхий нийтэд харуулах гэсэн явдал гэж The Telegraph бичжээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Оросын Владивосток хотод болж байгаа Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд өчигдөр мөн Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзсан.

Урьд өмнө нь байгаагүй томоохон сургуулилтыг Вашингтонд өгч байгаа Оростой маргаан дэгдээж, цэрэг зэвсгийн салбарт өдөөн хатгах үйлдэл хийхгүй байх сануулга гэж дүгнэж байгааг ч Британийн хэвлэл онцолжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө