Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

НАТО: ОХУ ИЛҮҮ ШИЙДЭМГИЙ БОЛСНЫГ “ВОСТОК-2018” СУРГУУЛИЛТ ХАРУУЛЖ БАЙНА

  М.Даваадулам 2018-09-12 766

Дорно зүгт ОХУ болон НАТО хооронд маргаан дэгдэх магадлал өндөр биш ч, Москва болон Бээжин аливаа аюул заналхийллийн үед хэрхэн хамтран хөдлөхөө сургуулилж, Дорнын хил хязгаарыг хоёр хүчирхэг гүрэн хамгаалж байгааг “анхааруулж” байна гэж цэргийн шинжээчид дүгнэлээ.

НАТО сургуулилтын талаар байр сууриа илэрхийллээ. “Восток-2018” сургуулилт зохион байгуулах тухай ОХУ-ын тал энэ оны 5-р сард НАТО-д мэдэгдсэн гэдгийг эвслийн төлөөлөгч Дилайн Уайт мэдэгдлээ.

Бүх л улс орон цэргийн сургуулилт хийх эрхтэй, тиймээс энэ бол нээлттэй асуудал. “Восток-2018” сургуулилт ОХУ-ын цэрэг арми өргөн хүрээний маргаан, хямралд бэлэн байгааг харуулах зорилготой, Орос улс батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлж, цэргийн сүр хүчээ ч зузаатгаж байгаа, энэ нь ОХУ илүү зоримог, шийдэмгий болсныг илтгэж байна гэсэн байр суурийг Умард Атлантын цэргийн эвсэл баримталж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө