Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АВСТРАЛИД 100 КГ ХҮРТЭЛХ ЖИНТЭЙ АЛТНЫ ХҮДЭР ОЛДЖЭЭ

  М.Даваадулам 2018-09-11 958

Австралид алтны томоохон орд газар илрүүлжээ. Эндээс олдсон алтны хамгийн том хэмжээтэй хүдэр 100 кг жин татаж байгаа гэнэ. Тус бүр 2-3 сая ам.долларын үнэд хүрнэ гэж мэргэжилтнүүд хэллээ.

  Австралийн RNC Minerals компанийн уурхайчдын олсон том хэмжээтэй алтны хүдэр 95 кг жинтэй гэнэ. Алтны агууламж нь 2400 унц буюу 95 кг-ийн 70 кг нь цэвэр алт гэж компанийн удирдлага мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт Калгурлигийн ойролцоох уурхайгаас 11 сая ам.долларын үнэ бүхий алт олборложээ.

Эхний олдвор 3 сая ам.долларын үнэд хүрэх бол, 63 кг бүхий хоёр дахь олдвор 2 сая ам.долларын үнэд хүрэх гэнэ.

Австралийн уурхай эрхлэгчид ихэвчлэн нэг тонн хөрснөөс 2 кг алт дунджаар олборлодог байна. Тиймээс энэ удаагийн олдворыг ховорт тооцож байгаа юм. Байгаль алт ийм их хэмжээгээр нэг дор тэр бүр дайралддаггүй гэж мэргэжилтнүүд хэлж байна.

RNC Minerals компанийн уурхай өнгөрсөн долоо хоногт их хэмжээний алт олборлох хүртэл никель олборлодог байжээ.

Австралийн Калгурли нь олон зуун жилийн түүхтэй алтны томоохон орд бүс нутаг юм. Алт хайгч Патрик Хэннен томоохон орд газар ойролцоо олсноор,  Калгурли хотыг 1893 оны 6-р сарын 17-нд байгуулжээ. Энэ бүс нутгийг “Алтан миль” ч гэж нэрлэдэг байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө