Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ТРАМП ЕРӨНХИЙЛӨГЧ УЛС ДАЯАРХ ОНЦ БАЙДЛЫН ХУГАЦААГ ДАХИН НЭГ ЖИЛЭЭР СУНГАВ

  М.Даваадулам 2018-09-11 747

  АНУ-д 2001 оны 9-р сарын 11-ний халдлагын дараа улс даяар тогтоосон онц байдлын хугацааг  Ерөнхийлөгч Доналд Трамп дахин нэг жилээр сунгалаа.   “2001 оны 9-р сарын 14-ний өдөр онц байдал тогтооход хүргэсэн террорист аюул заналхийлэл хэвээр хадгалагдаж байгаа учир онц байдлын хугацааг сунгах нь зүйтэй гэж үзэж байна” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп шийдвэрээ танилцуулжээ. Онц байдал тогтоосноор хууль эрхзүйн хувьд АНУ-ын Ерөнхийлөгчид давуу эрх мэдэл олгогддог.

  9-р сарын 11-ний халдлагаас гурав хоногийн дараа АНУ онц байдал тогтоосон.   9-р сарын 11-ний халдлагаас гурав хоногийн дараа АНУ онц байдал тогтоосон. Тухайн үеийн Ерөнхийлөгч Жорж Буш АНУ-д шууд халдан довтлох эрсдэл хадгалагдаж байгаа учир онц байдал зарлажээ.

АНУ-ын хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хууль тогтоомжийн дагуу хэрэв Ерөнхийлөгч онц байдлын өмнөх хугацаа дууссанаас хойш 90 хоногийн дотор Конгресст хандан сунгах шийдвэр хүргүүлээгүй, Америкийн Засгийн газрын албан ёсны баримт бичигт онц байдлын хугацааг дахин нэг жилээр сунгах тухай бүртгэлжүүлээгүй тохиолдолд онц байдлыг цуцалсанд тооцох юм байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө