Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

9-Р САРЫН 11-НИЙ ХАЛДЛАГАД ӨРТӨГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭНЭ

  М.Даваадулам 2018-09-11 954

  Одоогоос 17 жилийн өмнөх энэ өдөр амиа золиослогч 19 этгээд дөрвөн онгоц барьцаалан халдлага үйлдсэн юм. Хоёр онгоц Нью-Йорк хот дахь Дэлхийн худалдааны төвийн 110 давхар ихэр цамхагийг мөргөж, гурав дахь онгоц Вашингтон дахь АНУ-ын Батлан хамгаалах яамны барилга буюу Пентагоны барилгыг мөргөж, дөрөв дэх онгоц Питсбург хотоос 100 км зайтай газарт унаж осолдсон.

Халдлага үйлдсэн этгээдүүдийг хэн болохыг тогтоосон. “Аль Каида” террорист бүлэглэлийн гишүүн Египт, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират болон Ливан улсын иргэд байсан төдийгүй бүгд АНУ-ын нутаг дэвсгэр дээр зөвшөөрөлтэй оршин сууж байсан бөгөөд зарим нь Америкт зуны сургалтад хамрагдаад байжээ.

 Image result for 9-Р САРЫН 11-НИЙ ХАЛДЛАГАД

17 жилийн өмнөх террорист халдлагын улмаас амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх гол арга хэмжээ Дэлхийн худалдааны төвийн барилгын гадна талбайд болох юм. Алан хядагчдын барьцаалсан онгоц 2001 оны 9-р сарын 11-нд өглөөний 08 цагт 46 минутанд Дэлхийн худалдааны төвийн эхний цамхагийг мөргөсөн, тиймээс орон нутгийн цагаар өнөөдрийн 08 цаг 46 минутанд Америкчууд нэг минут дуугаа хураан амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэж, дараагаар нь халдлагын улмаас амиа алдсан 2,977 хүний нэрийг уншиж сонордуулах юм байна. Мөн дараа дараагийн халдлага үйлдэгдсэн цагт буюу 9 цаг 3 минут - Дэлхийн худалдааны төвийг хоёр дахь онгоц мөргөсөн, 9 цаг 37 минутад - Пентагоны ордон руу алан хядагчид дайрсан, 9 цаг 59 минутанд - ихэр цамхагийн урд цамхаг бүхэлдээ нурж унасан болон 10 цаг 28 минут - хойд цамхаг нурсан цагт  мөн нэг минут дуугаа хураан, амиа алдагсдын дурсгалд хүндэтгэл үзүүлнэ.

1993 оны 2-р сарын 26-нд Дэлхийн худалдааны төвд дэлбэрэлт болж, 6 хүн амиа алдсан. Энэ эмгэнэлт өдрийг мөн Нью-Йоркчууд 9-р сарын 11-ний халдлагын хамтаар нэхэн дурсдаг. 10 цаг 03 минутанд энэ халдлагын улмаас амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэж, Нью-Йоркчууд нэг минут дуугаа хураан, эмгэнэл илэрхийлэх юм.

Дэлхий худалдааны төвийн барилгыг 2006 онд шинээр барьж байгуулсан. Харин 2011 оны 9-р сарын 11-нд дурсгалын танхимыг ашиглалтанд оруулжээ. Мөн өнгөрсөн бямба гарагт халдлагын улмаас нурсан метроны буудал 17 жилийн дараагаар “Дэлхийн худалдааны төв” нэртэйгээр нээгдсэн юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө