Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Хятадын Юнан мужид Бямба гарагт хүчтэй газар хөдөллөө

  Д.Оюунтуяа 2018-09-08 1580

Өнөө өглөө буюу Бямба гарагийн 10 цаг 31 минутанд Хятадын баруун өмнө хэсгийн Юнан мужид 5,9 баллын магнитудын газар хөдлөлт болсон байна.

Газар чичирхийлж эхэлмэгц оршин суугчид, иргэд гэр орноосоо яаран гарцгааж, задгай талбай руу  бөөгнөрөн цугларчээ. Барилга, байшингууд хүчтэй чичирхийлсэн байна. Юнан мужийн нийслэл Кунмингийн өндөр барилгуудад ч оршин суугчид хүчтэй доргилтыг мэдэрсэн гэнэ. Одоогоор газар хөдлөлтөнд амиа алдсан тохиолдол байхгүй, 4 хүн хөнгөн бэртсэн мэдээлэл бүртгэгдсэн.

Хятадын газар хөдлөлтийн сүлжээний төвөөс, газар хөдлөлт нь  11 км-ийн гүн, хойд өргөрөг 23.28 хэм, зүүн уртраг нь 101.53 хэмтэй чичирхийлсэн гэж  тодорхойлжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө