Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Тайландын агуйд гацсан хөвгүүд, дасгалжуулагчийг аврах ажиллагаанд оролцсон  бүх хүмүүст талархал илэрхийлэх  үдшийн зоог боллоо

  Д.Оюунтуяа 2018-09-08 721

Тайландын хойд хэсгийн “Там Лаунг” агуйд гацсан 12 хөвгүүдийг дасгалжуулагчтай нь аврах үйл ажиллагаанд оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлэх арга хэмжээ болжээ.  Тайландын хааны ивээл дор зохион байгуулсан "Нэгэн нэгдмэл" нэртэй үдшийн зоогт мянга мянган зочид уригдан оролцсон  байна.

Тайландын Ерөнхий сайд Прают Чан-О-Ча болон танхимын сайдууд нь талархлын үдэшт хүрэлцэн ирсэн 7 мянга гаруй тайланд болон гадаадын иргэдэд мэндчилгээ дэвшүүлэн, аврах үйл ажиллагаанд бүх нийтээрээ хамтран хүчин чармайлт гаргасанд гүн талархлаа илэрхийлжээ. Арга хэмжээг Тайландын хаан Маха Важиралонгкорны зөвшөөрөлтэйгээр хааны плазад зохион байгуулсан байна.

Мөн Бангкокт тусгай үзэсгэлэн зохион байгуулж, 17 өдрийн турш гацсан Там Лаунг агуйг дуурайлгасан  бүтээлүүдийг дэлгэн үзүүлжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө