Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дэлхийн анхны төмөр замын автомашиныг туршлаа

  Д.Оюунтуяа 2018-09-08 330

Баасан гарагт Хятадын зүүн хойд хэсгийн Жилин мужид дэлхийн анхны төмөр замын автомашиныг туршсан байна. Уг машиныг Жилин мужийн нийслэл Чангчунд  зохиогдсон төмөр замын экспод онцлон танилцуулж байсан. Хятадын 100 хувийн инженерийн ухаанаар бүтээсэн энэхүү машин нь цагт 80 км-ийн хурдтай давхина, 368 зорчигч тээвэрлэх юм байна.

Жин, эрчим хүчний зарцуулалтыг багасгахын тулд нүүрстөрөгчийн материал ашиглан бүтээснээрээ уг машины гол онцлог оршиж байна. Ахлах инженер Ванг Гуйжиү-гийн ярьж байгаагаар, нүүрстөрөгч нь олон давуу талтай, хамгийн гол нь жинг бууруулдаг, ингэснээр эрчим хүчний зарцуулалт нь 30 хувиар багасан, илүү олон зорчигч тээвэрлэх боломжтой юм байна. Мөн байгаль орчинд ээлтэй, дуу чимээ багатай гэнэ.

Үүнээс гадна машин нь шинэ цэнэглэлтийн технологийг дэвшүүлжээ. Ердөө хоёр минутын цэнэглэлтээр  10 км явна. 2019 оноос  Вухан хотын  метроны үйлчилгээнд төмөр замаар зорчих автомашины нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө