Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Жэк Ма 54 насныхаа төрсөн өдрөөс эхлэн тэтгэвэртээ гарна

  Д.Оюунтуяа 2018-09-08 975

Photograph: Marcos Brindicci/Reuters

Алибабаг үүсгэн байгуулагч,  Хятадын цахим худалдааны акул Жэк Ма 9 сарын 10-наас эхлэн тэтгэвэртээ гарахаар болсноо зарлалаа . Тэрээр цаг заваа боловсролын салбарт зориулахаар болсноо Нью-Йорк Таймст өгсөн ярилцлагандаа дуулгасан байна.

Ма 1999 онд бизнесийн гараагаа эхлүүлэхээсээ өмнө Англи хэлний багш байсан, Алибабаг хэдэн тэрбум долларын интернэтийн акул болгож, Хятадын топ баячуудын нэг,  эх орондоо нэр хүндтэй алдартай иргэнд тооцогдох болсон юм.

Түүний хөрөнгө Баасан гарагийн байдлаар гэхэд хөрөнгийн бирж дээр 420 тэрбум ам доллараар үнэлэгдэж байсан. 9 сарын 10-нд төрсөн тэрээр 54 насныхаа босгон дээр тэтгэвэртээ гарч байгаа нь төгсгөл биш харин "нэг эрин үеийн эхлэл" гэж тодотгожээ.

Жэк Ма цаг хугацаа, хөрөнгөө боловсролын салбарт зориулан үлдсэн жилүүдээ  өнгөрөөхөөр төлөвлөж байгаа зарлахдаа, дэлхийн хамгийн өгөөмөр хүмүүнлэгийн үйлстнүүдийн нэг,  Майкрософтыг үүсгэн байгуулагч Билл Гэйтсийн замаар явахыг хүсч байна гэж ярьжээ.

Мөн"Надад Билл Гэйтсээс сурах их олон зүйл байна. Би хэзээ ч түүн шиг баян болж чадахгүй. Гэхдээ түүнээс арай эрт тэтгэвэртээ гарч байна.  Нэг л өдөр би эргээд багшилна гэж бодож байсан" гэсэн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө