Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Бангкокт шивээсний зүүгээр ДОХ-ын халдвар дамжин халдварласнаас  үүдэн 4 эмэгтэй амиа алджээ

  Д.Оюунтуяа 2018-09-06 784

Тайландын Бангкок хотод шивээсний зүүгээр ДОХ-ын халдвар тархсан тохиолдол гарчээ.  Шивээсний зүүгээр халдвар авсан 4 хүн амиа алдсан хэрэг гарснаар хотын захиргааны албаныхан эрүүл ахуйн дүрэм журмыг хатуу мөрдөж хэрэгжүүлэхээр шивээсний газруудыг шалгаж эхэлсэн байна.

Амиа алдсан эмэгтэйчүүдийн нэгийнх нь эцэг охиноо шивээсний бохир зүүгээр ДОХ-ын халдвар авсан гэж үзэж байгаа юм.

Хэдий үүнийг батлаагүй ч Бангкок хотын захиргааныхан хатуу арга хэмжээ авахаар Бангкокийн 50 дүүргийн шивээсний газруудад үзлэг шалгалт хийж, лиценз, эрүүл ахуйн стандарт мөрдөж байгаа эсэхийг шалгах үүрэг өгсөн байна.

Лхагва гарагт Бангкок хотын орлогч дарга Тавсак Лертпрафан холбогдох албаныхныг дагуулан өөрийн биеэр хотын Хао Сан замын дагуух шивээсний газруудад шалгалт хийжээ.

Шивээсний зүүгээр ДОХ-ын халдвар авсан гэж үзэж байгаа дөрвөн эмэгтэй нь Гранд ордны дэргэдэх Клонг Лот захын нэгэн шивээсний газарт гомдол мэдүүлснээс  анх хэрэг мандсан байна. Хотын захиргаанаас тухайн үед эхний үзлэг шалгалтыг тус газарт явуулж эрүүл ахуйн стандарт хангаагүйг тогтоож үйл ажиллагааг нь түр зогсоох шийдвэр гаргасан ч тус шивээсний газар өчигдрийг хүртэл нээлттэй ажилласаар байжээ. Учир нь шивээсний газрын эзэн нь өдийг хүртэлх 10 жилийн туршид хэрэглэгч бүр дээр шинэ зүү хэрэглэж ирсэн гэж мэдүүлсэн байна.

Одоогийн байдлаар Бангкокт лицензтэй 50 шивээсний газар үйлчилгээ үзүүлэх эрхтэй гэнэ. Хотын захиргааны зохицуулалтаар шивээсний газар нь эхлээд харьяа дүүргийн газраасаа анхан шатны тусламж үзүүлэх, хэрэглэсэн зүүг зөв хаях, бэх нь эрүүл мэндэд хоргүй гэдгийг батлах зэрэг эрүүл ахуйн шаардлагуудыг хангаж байж лиценз авах ёстой юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө