Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Чехэд нисдэг тэрэг унаж осолдон 4 хүний амь эрсджээ

  Д.Оюунтуяа 2018-09-06 300

Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар нисдэг тэрэг Чехийн баруун хэсгийн Плзен хотод осолдож, зорчиж байсан 4 хүн амиа алджээ.

Орон нутгийн аврах багийн мэдээллийн ажилтан Мартин Брежчагийн хэлж байгаагаар "Плзен хот нь Чехийн нийслэл Прагаас 100 км-ийн зайд оршдог. Хохирогчдын одоогоор хэн болохыг нь тогтоогүй байгаа гэнэ.  Орон нутгийн гал сөнөөгч Петр Понкар хэлэхдээ "Нисдэг тэрэг Лхагва гарагийн үдээс хойш Плзен хотын үйлдвэрлэлийн бүс дэх хоосон эзэнгүй үйлдвэрийн дээвэр дээр унаж осолдсон. Ослын улмаас гал түймэр гараагүй, хэн нэгэн бэртэж гэмтээгүй " гэжээ.

Осолдсон онгоц нь АНУ-ын Робинсон нисдэг тэрэгний компаний үйлдвэрлэсэн нисдэг тэрэг юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө