Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Өнөө өглөө Хоккайдод хүчтэй газар хөдөлжээ

  Д.Оюунтуяа 2018-09-06 692

Өнөө өглөө буюу Пүрэв гарагийн  03 цагийн үед Японы хойд хэсгийн Хоккайдод хүчтэй газар хөдөлжээ.

Газар хөдлөлтийн улмаас хөрсний нуралт үүсэн, их хэмжээний эвдрэл гарч, Японы хойд хэсгийн Хоккайдо дэд бүтэц бүхэлдээ цахилгаангүй болсон байна.

Хүчтэй газар хөдлөлтийн дараах нь мянга гаруй хүний бүрэлдэхүүнтэй аврах багийнхнийг гамшгийн газар луу дайчилсан гэнэ. 1 хүний амь эрсдсэн мэдээлэл бүртгэгдэж, 125 хүн бэртэн, 20 гаруй хүн алга болсон  байна. Гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байна.

Цаг уурын агентлагийн тогтоосноор газар хөдлөлт нь 6. 7 баллын шаталбараар  чичирхийлжээ.

Гамшгийн байдлын талаар Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн байна. Засгийн газраас  эрэн хайх, аврах үйл ажиллагаанд гол анхаарлаа хандуулж онцгой албаны хүчнийг томилон,  25 мянга гаруй цэргийг дайчилсан байна.

Одоогоор "Шинэ Читосэ" нисэх буудлын бүх нислэгийг цуцалж,  Шинкансен хурдны галт тэрэгний үйлчилгээг түр зогсоосон гэнэ.

Мөн Японы цөмийн зохицуулах албаны мэдээлж байгаагаар, Хоккайдо дахь цөмийн эрчим хүчний үйлдвэр газар хөдлөлтийн дараа  агуулах дахь шатахуунаа яаралтай хөргөөхийн тулд нөөцийн генератораа  ашиглаж эхэлжээ. Учир нь газар хөдлөлт эхэлснээс хойш 20 минутын дараа эрчим хүчний эх сурвалжийн гаднах бүх 3 сувгийг зогсоож, оронд нь яаралтай үеийн 6 дизель хөдөлгүүрт генераторыг асаан цөмийн шатахууныг хөргөөсөн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө