Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өмнөд Солонгос 2027 он гэхэд хуванцар хог хаягдалгүй орон болох зорилт тавьжээ

  Д.Оюунтуяа 2018-09-05 678

БНСУ-ын кофе шопуудад түгээмэл хэрэглэгдэж байгаа нэг удаагийн хуванцар аяга, соруулыг 10 жилийн дотор гэхэд бүрмөсөн хориглохоор болсон байна. Мөн хүнсний супермаркетууд, хүргэлтийн үйлчилгээнд ашиглагддаг их хэмжээний гялгар уутан баглаа боодлыг хэрэглээг ч зохицуулах гэнэ. Кабинетийнхаа хурлаар хог дахин боловсруулах урт хугацааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх дүрэм журмыг ч баталжээ. Засгийн газар нь үйлдвэрлэл, хэрэглээ, дахин боловсруулалтын бүх шатанд хуванцар хог хаягдлыг бууруулахад бодлогоо чиглүүлэх юм. Энэ төлөвлөгөөний дагуу хуванцар хог хаягдлыг үе шаттай бууруулсаар 2027 он гэхэд бүхэлд нь хориглохоор тусгасан байна. 

 

Source: KBS

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө