Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЯПОН “ЖЕБИ” ДАЛАЙН ХАР ШУУРГАНЫ УЛМААС 600 ГАРУЙ НИСЛЭГ ХОЙШЛОГДЖЭЭ

  TV5 News 2018-09-04 1796

БЭЛТГЭСЭН: Б. ОЮУН

Арлын Японы эргийг чиглэн “Жеби” нэр авсан далайн хар шуурга ойртож байна. Гамшигт үзэгдлийн тухай сэрэмжлүүлэг гаргаж, эрэг хавийн бүсээс иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажил явуулж эхэлжээ. Жеби хар шуурга Японы төвийн болон баруун өмнөд нутгийг чиглэн урагшилж байгаа юм.

   Японы агаарын тээврийн компаниуд Жеби хар шуурганы улмаас 600-аад нислэгээ хойшлуулаад байна. Түүнчлэн Кансай, Осака, Кобе зэрэг хотууд рүү хийж байгаа нислэгүүдээ цуцлан, аюулгүйн үүднээс үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоожээ. Мөн Японы төмөр замын компаниуд далайн хар шуурга дайрч өнгөрөх нутгаар галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоож, хуваариа өөрчлөөд байгаа юм. Энэхүү хязгаарлалтад Осака, Хирошима хотыг чиглэсэн хурдны Шинкансен галт тэрэгнүүд, мөн Хонсю болон Сикоку арлуудын хооронд зорчдог экспресс галт тэрэгнүүд багтжээ. Агаарын болон төмөр замын хөдөлгөөнөөс гадна далайн тээврийг ч мөн зогсоогоод байна. Канагава, Чиба мужид аюулгүйн үүднээс хөлөг онгоцнуудыг далайд гарахыг нь хоригложээ. Жеби далайн хар шуурга зүүн өмнөд зүгээс хойд зүгийг чиглэн урагшилж байгаа юм. Цаг уурчдын анхааруулж байгаагаар лхагва гарагт хар шуурга Японы бүхий л нутгийг дайран өнгөрөх төлөвтэй байна. Жеби хар шуурга голомтдоо секундэд 60 метрийн хүчтэй шуурч байна. Цаг уурчид Жебиг энэ жилийн хамгийн хүчтэй далайн шуурга болно гэж тооцоолж байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө