Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЖИЛЭЭС ЖИЛД ГАДНЫ УЛС ОРНУУДААР АЯЛАГЧ ЖУУЛЧДЫН ТОО НЭМЭГДСЭЭР БАЙНА

  TV5 News 2018-09-04 301

БЭЛТГЭСЭН: Б. ОЮУН

   Зуны дэлгэр дулаан цаг өнгөрч, амралт аяллын улирал ард хоцорлоо. Хичээл сургууль, ажил алба эхэлж байгаа энэ цаг үед өнгөрсөн амралтын улирал хэрхэн өнгөрснийг дүгнэжээ. НҮБ-ын Олон улсын аялал жуулчлалын албанаас өнгөрсөн зун дэлхийгээр аялагчдын тоо нэмэгдэж, аялал жуулчлалын улирал ихэд хөл хөдөлгөөнтэй өнгөрсөн гэж үзсэн байна.

   Олон улсын аялал жуулчлалын албанаас гаргасан тайланд дурьдсанаар аялагч жуулчдын хамгийн их зорин очсон газар нь урьдын адил Испани улс байжээ. Гэхдээ өнгөрсөн жилийн тайлантай харьцуулахад 7-р сард Испанийг зорьсон жуулчдын тоо сүүлийн 9 жилд анх удаа 5%-иар буурсан үзүүлэлттэй байна. 2017 онд дэлхий даяар аялал жуулчлал хийсэн хүмүүсийн тоо тэрбум 323 сая байжээ. Ингэхдээ аялагч жуулчдын дийлэнх нь Европ тивийг зорин аялсан байна. Түүнчлэн Европоос гадна Египт, Тунис, Турк улсыг зорин аялагчдын тоо мөн нэмэгджээ. Дэлхийгээр аялагчид аялал жуулчлалаар явахдаа  юуны түрүүнд тухайн улс орны аюулгүй байдлыг бодож сонголтоо хийн аялдаг байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө