Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ГЕРМАНД БУСДЫН АМИНД ХАЛДСАН ДҮРВЭГЧИЙГ ШҮҮЖЭЭ

  TV5 News 2018-09-04 742

БЭЛТГЭСЭН: Б. ОЮУН 

   Германы Кандель хотод бусдын аминд хүрч, гэмт хэрэг үйлдсэн Афганистаны дүрвэгчийг шүүх ажиллагаа болжээ. Кандель хотын шүүх 15 настай охины аминд халдсан дүрвэгчид 8,5 жилийн хорих ял оноосон байна.

  Афганистаны дүрвэгч хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байгаагаа илэрхийлж, тухайн үед тэрээр насанд хүрээгүй, 15 настай байсан, ямар хэрэг үйлдсэнээ дараа ухаарсан гэжээ. Хэргийг мөрдөн шалгасан шинжээчид хэрэгтнийг хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсныг нь  тогтоосон учраас ялыг нь жирийн дэглэмтэй хориход эдлүүлэхээр болсон байна. Хэрэг 2017 оны сүүлээр гарч, залуу найз охиноо дэлгүүр явахад нь араас нь дагаж яваад, түүнийг 7 удаа хутгалан аминд нь хүрсэн байна. Хэргийг тэрээр найз охиноо хардсанаас болж үйлдсэн гэж мэдүүлжээ. Германд гадны дүрвэгсэд ийнхүү хэрэг үйлдсэн тохиолдол өмнө нь бас гарч байжээ. 2016 онд Майнц болон Фрайбург хотод мөн гадны дүрвэгсэд холбогдсон хүн амины хэрэг гарч байжээ. Кандель хотын шүүх Германы Хемниц хотод мөн нутгийн иргэний аминд Ирак, Сири гаралтай хоёр дүрвэгч халдсанаас шалтгаалан олныг хамарсан эмх замбараагүй байдал дэгдээд байгаа цаг үед дээрх шийдвэрийг гаргаж, гадны дүрвэгчийг ялласан байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө