Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

БРАЗИЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙН БАРИЛГА БҮХЭЛДЭЭ ГАЛД АВТАН ШАТЖЭЭ

  TV5 News 2018-09-04 349

БЭЛТГЭСЭН: Б. ОЮУН 

  Бразилын Рио Де Жанейро хотод энэ улсын хамгийн томоохон музей болох Үндэсний түүхийн музейн барилгад гал гарч, шатсан харамсалтай явдал болсон талаар бид үзэгч танд мэдээлж байсан. Өмнөд Америкийн хамгийн томоохон музей галын улмаас бараг бүхэлдээ шатаж, хэсэгчлэн нурж сүйдээд байгаа юм.

 Рио де Жанейро хотын иргэд музейн барилгын дэргэд цуглаж, улс орных нь үүх түүхийн өлгий болсон газар шатсанд туйлаас харамсаж байгаагаа илэрхийлж байна. Цагдаа хүчнийхэн шатсан барилгын дэргэдээс хүмүүсийг холдуулахын тулд нулимс асгаруулах хий ашиглахад хүрчээ. Бразилын иргэд төр засгаа улс орны түүхийн өв соёлыг хамгаалж чадаагүйд буруутган жагсаж байгаа юм.

Музейн барилгад гал гарч шатсанаас музейн бараг бүхий л сан хөмрөг, эрдэмтэн судлаачдын 200 гаруй жилийн судалгаа, архивын үнэ цэнэтэй материалууд, хэзээ ч дахин олдошгүй үнэ цэнэтэй маш их сан устаж үгүй болсон юм. Музейд манай эриний өмнөх олдворуудаас авхуулаад орчин үеийн түүхийн үзмэрүүд гэхчлэн нийтдээ 20 сая нэгж үзмэр сэргээх боломжгүйгээр устаж үгүй болжээ. Галаас ердөө хэдхээн үзмэр үлдсэний дотор одоогоос 200-аад жилийн өмнө Бразилын нутаг дэвсгэр дээр унасан Бендего нэртэй 5 тонны жинтэй сүүлт од байгаа юм.

brazil-search-after-fire-in-museum зурган илэрцүүд

Бразилын хаан 2-р Педругийн амьдарч байсан барилгаас түүхч судлаачид, гал сөнөөгчид галд өртөөгүй үлдсэн байж болох бүхнийг хайцгааж байна.  

Рио де Жанейрогийн Үндэсний музей энэ зун байгуулагдсаныхаа 200 жилийн ойгоо тэмдэглэсэн юм. Энэ музей Хойд болон Өмнөд Америкийн хамгийн томоохон музей, түүхэн дурсгалт сан хөмрөгийн гол төв байжээ. Одоогоор гал гарсан шалтгаан нөхцлийг тогтоож чадаагүй байна. 2016 онд музейн санхүүжилтийг эрс танаж, зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар музейн барилгад галын систем нь ажиллагаагүй байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө