Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

МЬЯНМАРТ “REUTERS” АГЕНТЛАГИЙН СЭТГҮҮЛЧДИЙГ ШҮҮЖЭЭ

  TV5 News 2018-09-04 512

БЭЛТГЭСЭН: Б. ОЮУН

  Мьянмарт Ройтерс мэдээллийн агентлагийн сэтгүүлчдийг шүүх хурал болж, хэвлэл мэдээллийн ажилтнуудад 7 жилийн хорих ял оноосон байна. Мьянмарын шүүх 32 настай Ко Ва Лон болон 28 настай Ко Кья Со Оо нарыг төрийн нууц задруулсан хэргээр шүүж, гэм буруутай гэж тогтоосон байна. Ройтерс мэдээллийн агентлагийн сэтгүүлчид лалын рохинжа иргэдийг хоморголон устгасан хэрэг явдлын дагуу эрэн сурвалжлах сэтгүүлзүйн хүрээнд мөрдлөгө явуулж байжээ.

   Ройтерс мэдээллийн агентлагийн ерөнхий редактор Стивен Адлер Мьянмарт шүүгдэж, ял сонссон ажилтнуудынхаа төлөө санаа зовинож байгаагаа мэдэгдэн, Мьянмар улс хэвлэл мэдээллийн ил тод байдал, сэтгүүлзүйн хараат бус байдал, чөлөөт хэвлэлийн эрхийг зөрчин сэтгүүлчдийг мэргэжлийн ажлаа хийснийх нь төлөө яллаж байгаад харамсаж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр Мьянмарын эрх баригчдад хандаж сэтгүүлчдэд оноосон ялыг хүчингүй болгож, гаргасан алдаагаа нэн даруй засахыг хүссэн байна.

Мьянма: приговор журналистам Reuters зурган илэрцүүд

Ройтерс агентлагийн Мьянмар дахь салбарын сэтгүүлчдийг өнгөрсөн оны 12-р сард баривчилжээ. Тэднийг Янгон дахь ресторанд цагдаагийн ажилтнуудаас Ракхайн мужид нутгийн лалын шашинт рохинжа иргэдийн эсрэг үйлдсэн хүчний ажиллагааны талаарх баримт материалыг авсанд буруутгаж байгаа юм. Мьянмарын эрх баригчид ийнхүү хэвлэлийн ажилтнуудыг шүүж, ял оноосонд Их Британи болон Америкийн засгийн газар мөн эсэргүүцлээ илэрхийлжээ. Түүнчлэн НҮБ-аас мөн мэдэгдэл гаргаж, сэтгүүлчдийг мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэсний төлөө яллаж байгааг буруутган, цаашлаад тэднийг суллуулахын төлөө шаардлагатай арга алхмыг авах болно гэсэн байна. 2017 оны 8-р сард Мьянмарт дотоодын нөхцөл байдал хурцдаж, нутгийн рохинжа иргэдийн эрхийг хамгаалах “Араканы арми” болоод засгийн газрын хүчнийхний хооронд мөргөлдөөн болжээ. Энэхүү мөргөлдөөний улмаас Ракхайн мужид лалын рохинжа иргэдийг хоморголон устгасан үйл явдал болж олон улсын анхаарлыг татаад байсан юм. Мьянмарын эрх баригчдын рохинжа иргэдийн эсрэг үйлдсэн хүчирхийлсэн алхмын улмаас лалын шашинтнууд хөрш зэргэлдээх Бангладеш улс руу олноороо дүрвэн гарч, бүс нутагт нөхцөл байдал тогтворгүйтсэн юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө