Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР НАСТАЙ ШУМБАГЧ ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЖЭЭ

  TV5 News 2018-09-03 667

БЭЛТГЭСЭН: Б. ОЮУН

  Дэлхийн хамгийн өндөр настай гүнийн шумбагч дээд амжилт тогтоожээ. Их Британийн иргэн Рэй Вулли 95 насныхаа төрсөн өдрөөр өөртөө бэлэг болгож, гүнийн шумбалт хийсэн байна.

World's oldest diver breaks his own record зурган илэрцүүд

 Хамгийн өндөр настай гүнийн шумбагч өөрөөс нь бараг 3 дахин залуу шумбагчдын хамтаар шумбалт хийжээ. Вулли энэ удаад гүнийн усанд шумбахдаа 1980-аад оны үед далайд живсэн “Зенобия” хөлгийн мөнх нойрсож байгаа газар хүртэл шумбаж, далайн 40 метрийн гүнд хүрчээ. Ингэснээр Вулли өнгөрсөн жил тогтоосон хувийн амжилтаа хугацаа болоод гүнийн хувьд ахиулсан байна. Рэй Вулли дайвингаар 60-аад жилийн өмнөөс хичээллэж эхэлжээ. Тэрээр өөрийн дуртай спортын төрлөөр хичээллэхийн тулд Их Британийг орхин Кипр арал дээр сүүлийн жилүүдэд амьдрах болжээ. Вулли ирэх жил 96 насныхаа төрсөн өдрийг мөн л энэ өдөр шиг, дайвингаар хичээллэн өнгөрүүлэх бодолтой байгаа гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө