Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

БРАЗИЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙН БАРИЛГАД ГАЛ ГАРЧ, ҮНЭЛЖ БАРШГҮЙ ӨВ САН УСТЖЭЭ

  TV5 News 2018-09-03 440

БЭЛТГЭСЭН: Б. ОЮУН 

   Бразилын Рио Де Жанейро хотод энэ улсын Үндэсний түүхийн музейн барилгад гал гарчээ. Галын улмаас музейн барилга бараг бүхэлдээ шатсан талаар Глобо агентлаг мэдээлж байна.

   Музейн барилгад ням гарагийн орой гал гарч эхэлсэн байна. Түймэр хоромхон хугацаанд хүрээгээ тэлэн асч, барилга бүхэлдээ шатаж эхэлжээ. Гал амралтын өдрийн орой гарсан учраас азаар хүний амь нас үрэгдээгүй байна. Гэхдээ Бразилын үндэсний музейн бараг бүхий л сан хөмрөг, эрдэмтэн судлаачдын 200 гаруй жилийн судалгаа, архивын үнэ цэнэтэй материалууд, хэзээ ч дахин олдошгүй үнэ цэнэтэй маш их сан устаж үгүй болсон харамсалтай хэрэг болжээ. Энэ талаар Бразилын ерөнхийлөгч Мишель Темер өөрийн твиттер хуудаснаа бичиж, музейн сан хөмрөг ийнхүү устсанд туйлаас харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.

Fire breaks out at Brazil’s National Museum in Rio de Janeiro зурган илэрцүүд

Рио де Жанейро хотын Үндэсний музейд 20 сая гаруй үзмэр хадгалагдаж байжээ . Үндэсний музейг 1818 онд Португалиын хаан 6-р Хуаны үед байгуулсан юм. Энэ музей Хойд болон Өмнөд Америкийн хамгийн томоохон музей, түүхэн дурсгалт сан хөмрөгийн гол төв байжээ. Энд эртний мумий, чулуужсан араг яс, хүн амьтдын үүсэл хөгжлийг харуулсан үзмэрүүд, эртний индиан омгийнхоны эдэлж хэрэглэж байсан зүйл гэхчлэн нөхөн сэргээж болшгүй үнэт үзмэрүүд хадгалагдаж байсан юм. Гал гарсан шалтгаан нөхцөл одоогоор тодорхойгүй байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө