Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЧЕХЭД 19 УЛС ОРОН ОРОЛЦСОН “AMPLE STRIKE” ЦЭРГИЙН НЭГДСЭН СУРГУУЛИЛТ ЭХЭЛЖ БАЙНА

  TV5 News 2018-09-03 395

БЭЛТГЭСЭН: Б. ОЮУН

  Чехэд дэлхийн 19 улс орны цэргийнхэн оролцсон Ample Strike олон улсын цэргийн өргөн хүрээний сургуулилт эхэлж байна. Энэ сарын 3-14-ний хооронд, хоёр долоо хоног үргэлжлэх цэргийн нэгдсэн сургуулилтад нийтдээ 1,200 гаруй цэрэг  дайчин оролцох юм.

 Ample Strike зурган илэрцүүд

  Ample Strike олон улсын цэргийн нэгдсэн сургуулилтад Чехээс мянгаад хүний бүрэлдэхүүнтэй алба хаагчид, гадны улс орнуудаас 200-аад цэргийн албан хаагч оролцохоор төлөвлөж байна. Ample Strike-2018 цэргийн нэгдсэн сургуулилтын гол зорилго нь хуурай замын явган цэргийн хүчин болоод агаарын цэргийн хүчнийхний хамтын ажиллагааг сургуулилж, нэгдсэн тактик боловсруулах явдал юм. Цэргийн нэгдсэн сургуулилтын үеэр Чехийн Парду-бица, Часлав зэрэг хотын нисэх буудлаас байлдааны онгоц, нисдэг тэрэг хөөрч, ажиллагаанд нэгдэх юм. Олон улсын цэргийн сургуулилт Чехийн хэд хэдэн дүүрэг дэх цэргийн бүсэд нэгэн зэрэг явагдана. Нэгдсэн сургуулилтад 9 улс орны 36 цэргийн зориулалт бүхий онгоц, нисдэг тэрэг оролцох юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө