Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АНУ, ПАЛЕСТИНЫ ДҮРВЭГСДИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛЖ БАЙСАН МӨНГӨӨ ЗОГСООХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ

  TV5 News 2018-09-03 465

БЭЛТГЭСЭН: Б. ОЮУН

  АНУ, НҮБ-ын Ойрхи Дорнодын асуудал хариуцсан агентлагт Палестины дүрвэгсдэд зориулан олгодог байсан санхүү мөнгөний дэмжлэгээ зогсоох шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийг Гаазын зурваст хүндээр хүлээн авч, цаашид бүс нутгийн иргэдийн амьжиргааг хэрхэн хангах тал дээр толгой гашилгаж байна.

  АНУ, Ойрхи Дорнодын бүс нутгийг чиглэсэн тусламжаа зогсоох шийдвэр гаргаснаар Гаазын зурваст үзүүлж байсан хүмүүнлэгийн хөтөлбөрийн санхүүжилт илтэд багасах юм . АНУ-ын Төрийн Департамент НҮБ-ын Ойрхи Дорнодын бүс нутаг дахь дүрвэгсдийн хөтөлбөрийн санхүүжилтээ зогсоосон явдлыг энэхүү байгууллагын үйл ажиллагаа, санхүүжилтийн явцад хэтэрхий их алдаа мадаг, үл ойлгогдох байдал байгаатай холбон тайлбарлажээ. Израилийн тал Вашингтоны дээрх шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлэн, хөрөнгө мөнгөө дүрвэгсдийг дэмжих бусад төсөл хөтөлбөрт чиглүүлэх нь зүйтэй гэжээ. НҮБ-ын Ойрхи Дорнодын бүс нутгийг хариуцсан алба нь Палестины дүрвэгсдийг дэмжин тусалж, тэдэнд Израилийн бүслэлтэд байгаа Гаазын зурваст амьдралаа залгуулан авч явахад нь дэмжлэг үзүүлдэг байсан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө