Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

СОМАЛИД ХҮЧТЭЙ ДЭЛБЭРЭЛТ БОЛЖЭЭ

  TV5 News 2018-09-03 487

БЭЛТГЭСЭН: Б. ОЮУН

  Сомалийн нийслэл Могадишо хотод алан хядагчид тэсрэх бөмбөг бүхий машин дэлбэлэн халдлага үйлджээ. Франс Пресс агентлагийн мэдээлж байгаагаар халдлагыг амиа золиослогч этгээд Сомалийн төрийн захиргааны байгууллагын барилга байшингийн дэргэд үйлдсэн байна.

 Three dead and 14 injured in Somali car bomb attack зурган илэрцүүд

 Могадишод болсон дэлбэрэлтийн улмаас хэд хэдэн барилга байшин өртөн сүйдсэний дотор лалын сүмийн барилга байгаа юм. Халдлагын улмаас амиа алдсан, гэмтэж шархадсан хүмүүс байгаа ч одоогоор тодорхой тоог нь гаргаагүй байна. Могадишод болсон халдлагын хариуцлагыг лалын “Аль Шабаб” бүлэглэл өөртөө хүлээжээ. Сомалид 1980-аад оны сүүлээс эхлэн иргэний дайн тулаан үргэлжилж байгаа юм. 2011 онд исламын зэвсэгт дайчдыг Сомалийн газар нутгаас үлдэн хөөсөн ч тэд өнөөдрийг хүртэл алслагдмал, хөдөө орон нутагт байсаар байгаа төдийгүй засгийн газрын эсрэг тэмцэл тулаан явуулсаар байгаа гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө