Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЙЕМЕНД ЯВУУЛСАН ЦЭРГИЙН АЖИЛЛАГАА “АЛДАА” БАЙСНЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧЭЭ

  TV5 News 2018-09-03 459

БЭЛТГЭСЭН: Б. ОЮУН

   Йеменд цэргийн ажиллагаа явуулж байгаа Саудын Араб тэргүүтэй Холбоотны хүчин өнгөрсөн сарын 9-нд энэ улсын нутаг дэвсгэр лүү агаараас цохилт дайралт хийхдээ сургуулийн автобусыг онож устгасан юм. Энэ явдлын улмаас 51 хүн, тэр дундаа 40 гаруй хүүхэд амиа алджээ. Тэгвэл Холбоотны хүчин энэ явдлыг санамсаргүй гарсан алдаа байсан гэдгийг бараг сарын дараа хүлээн зөвшөөрсөн байна.

  Йемений Саад мужид болсон агаарын дайралтын нөхцөл байдлыг мөрдөн шалгасан ажлын хэсгийн ахлагч Мансур аль Мансур сургуулийн автобусыг агаараас цэгэн цохилт өгч устгасан явдлын төлөө Холбоотны хүчнийг хариуцлага үүрэхийг шаардсан байна. Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг агаарын дайралтад гэм зэмгүй хүүхдүүд, тэдний сурган хүмүүжүүлэгчид өртсөн болохыг баталсан байна.

 Тэгвэл тухайн үед Арабын Холбоотны хүчний удирдлагууд тэд гэм зэмгүй хүмүүс рүү биш харин хоуситын босогчдын дайралтын эсрэг хариу гал нээсэн гэж мэдэгдэж байсан юм. Гэсэн ч энэ явдлын дараа гэрчүүдийн мэдүүлэг, үйл явдлын цаг хугацаа зэргээс Холбоотны хүчин сургуулийн автобус явж өнгөрч байсан хүн ихтэй захын дээр агаараас цохилт өгч, улмаар автобус оногдон гэм зэмгүй олон хүн амиа алдсан болохыг тогтоожээ. Энэ хэрэг явдлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл сайтар мөрдөн шалгахыг шаардаж, гэм буруутай этгээдүүдийг тогтоож хариуцлага үүрүүлэх нь зүйтэй гэж байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө